Дуучин Наргиз Закироваг ОХУ-д орохыг 50 жилээр хориглов

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

АНУ-ын иргэн, Узбекистаны дуучин Наргиз Закирова  өчигдөр ОХУ-ын Домодедово нисэх буудалд буусан ч түүнийг хил нэвтрүүлсэнгүй. Дуучин эмэгтэй чемоданаа задлаж амжилгүй, Узбекистан руу буцсан байна.

Наргиз Закирова бол өвөрмөц төрхтэй, Голос шоуны оролцогч дуучин.

15 настайдаа Юрмала-86 наадамд оролцож, үзэгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байсан.
 


Харин дараа нь дүр төрх нь огцом өөрчлөгдсөн юм.
 


Хоёрдугаар сард ОХУ-ын цэрэг Украинд нэвтрэн орсноос хойш Закирова ОХУ-ын Засгийн газрыг байнга шүүмжилж байгаа. Тиймээс онгоцноос буухад нь түүнд ОХУ-д орох эрхийг нь 50 жилээр хассан албан бичиг гардуулсан байна.
 


Энэ нь 2072 он хүртэл гэсэн үг бөгөөд Наргиз одоо 50 настай. Тэгэхээр 100 настайдаа Орост аялаж болно гэсэн үг юм.
 

Дуучин эмэгтэйн өмгөөлөгч “Бид 50 жилээр эрх хассан бичиг хүлээн авсан. Наргиз ийм шийтгэл хүлээнэ гэдгээ мэдэж байсан. ОХУ-ыг шүүмжилсэн бүх хүнд ийм ял оноож байгаа шүү дээ. Наргиз өөрийн үзэл бодолдоо үнэнч” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

baashig pzda ve?

1  |  1
Эгэл(64.119.26.190) 2025 оны 03 сарын 13

Зөв яваа алдартай дуучин байна

4  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

teneg orosuud kkk

3  |  1
Lll(73.25.114.116) 2025 оны 03 сарын 13

Uzbekistan garaltai Amerikiin irgen gevel yasiin

2  |  0
Зочин(59.153.114.67) 2025 оны 03 сарын 13

Болж муу балай авгай\nОрост л дуулж энэ муу бага ястан алдар нэртэй болоо биздэ

2  |  4
Close menu