Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс тавдугаар сарын 23-27-ны өдрүүдэд хурайшилтын зэргээр тооцоолсон түймрийн эрсдлийн үнэлгээ хийснээ танилцууллаа.
Энэхүү үнэлгээнээс харахад аймгийн ихэнх сум түймрийн эрсдэл нэн өндөртэй гарсан байгаа юм. 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгаар Түймрийн эрсдэл их буюу АЮУЛТАЙ (III), бусад сумдын нутгаар Түймрийн эрсдэл Нэн их буюу НЭН АЮУЛТАЙ (IV) түвшинд хүрсэн байна.
Үнэлгээ хийгдэж эхэлсэн эхний өдөр бүх сумд хамгийн өндөр зэрэгтэй буюу улаан түвшинд байсан бол өнөөдөр ийнхүү зарим сумдын зэрэглэлийн үнэлгээ буурсан ч аюултай түвшинд байсаар байгаа юм.
Иймд иргэд та бүхнийг түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )