Сүүлийн үед гар утсанд зориулсан олон төрлийн гэрэл зургийн авах апп-ууд бий болсон. Түүнийг дагаад хөгжил нь ч бидэнд гүйцэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Нүүрээ будалгүйгээр, зөвхөн түүнд зарцуулах цагаа багасгах хамгийн шилдэг арга бол filter ашиглах болоод байна. Гэвч сүүлийн үеийн сэтгэлзүйчдийн үнэлгээгээр эмэгтэйчүүд болоод эрчүүд өөрсдийн нүүр зургийг авахын тулд ямар нэгэн, өө сэв дардаг зориулалттай filter ихээр ашиглах болсон бөгөөд энэ нь хүмүүст өөртөө итгэх итгэл өгч буй мэт боловч бага багаар донтуулах реплекс рүү хөтөлдөг болохыг анхааруулж байна. Ингэснээр тухайн хүн ямар нэгэн эффекст ашиглахгүйгээр зураг дарж чадахаа болих бөгөөд бодит байдлаас хэт өөр болсон өөрийн царайгаа тахин шүтэж, өөртөө итгэх итгэлээ бага багаар алддаг байна.
Энэхүү дүгнэлттэй олон нийт ч багагүй санал нийлж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )