Б.Ангирмаа "Киви 2"-ыг байгуулахаар охидыг бүртгэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

"Киви" хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер, УГЗ Б.Ангирмаа "Киви 2" хамтлаг байгуулахаар охидыг бүртгэж эхэлжээ. Тэрбээр энэ удаагийн охидын хамтлагаа "Кактус" хэмээн нэрлэх бөгөөд гурван эмэгтэй гишүүнтэй байхаар төлөвлөөд байгаа гэнэ. 

Нэрт продюсер эмэгтэй маань энэ талаараа "Ижил дотоод ертөнц, өвөрмөц төрхтэй, чадалтай хоолойтой охидын хамтлаг байгуулахаар зорьж байна. 165-170 см-ийн өндөртэй, 20-30 насны, өөртэй итгэлтэй, дуулах хүсэл эрмэлзлэлтэй охидыг эрэн хайж байна. Их урлагийн тэнгэрт од болон гялалзах хүсэлтэй охидыг 9909-3261 дугаарын утсаар бүртгэнэ" хэмээн тодотгожээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(66.181.161.11) 2022 оны 08 сарын 15

Heden galtar al

0  |  3
Top