Lil Pump-ийг хэдэн зуун мянган доллароор Монголд авчирч байгаа вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

“Gucci gang”, “I love it”, “Boss”, “Esskeetit” зэрэг олон хит дуугаараа дэлхийд танигдсан реппер Lil Pump ирэх наймдугаар сарын 19-нд болох XMF-д урилгаар ирж дуулахаар болсон.

Түүнийг XMF хөгжмийн наадмынхан олон сар хөөцөлдөж байж энэ жил XMF-ын тайзан дээр дуулуулахаар болжээ. 

Чухам ямар замаар түүнийг уг фестивальд оролцуулж байгаа тухайд Монголын залуучууд таамаг дэвшүүлсээр байна. Lil Pump хэмжээний дэлхийн одтой холбоо тогтоож чадаад, бүр авчрахаар болсон нь итгэмээргүй байгаа байх. Яаж?

Санаж байгаа бол өмнө нь Монголд Pitbull гэдэг дэлхийн од ирнэ гээд бөөн шуугиан болж, тасалбараа зарж байгаад сүүлдээ албан ёсны сайт дээр нь мэдээлэл нь гарахгүй байсаар ирэх нь худлаа болж, тухайн үедээ үзэгчид бухимдаж, тасалбараа буцаан, зохион байгуулагч, ивээн тэтгэсэн байгууллагуудын хооронд бөөн шуугиан, хэл ам болж байсан. Тийм ч болоод энэ удаа мөн адил Lil Pump ирэх сургаар залуучууд “Битгий худлаа ярь, наад хүн чинь Монголыг тоож ирэхгүй, худлаа маркетинг хийхээ боль” гэж XMF хөгжмийн наадмын Lil Pump-ийн мэдээний дор хүмүүс уурсаж байгаа харагдсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Lil Pump өөрийн албан ёсны Instagram хаягаараа Монголд наймдугаар сарын 19-нд ирэх болсноо зарлажээ. Ингэж л хулхидуулж ханадаггүй манайхан сая нэг итгэл төрж эхэлсэн ч “Үнэхээр ирэхээр боллоо гэж үү” хэмээн одоо хүртэл бүрэн итгэж өгөхгүй байгаа бололтой.

Pump шиг одыг аваад ирэх хэлцэл хийж чадсаныг бодоход XMF аль хэдийнэ дэлхийтэй холбогдож, тоогдож чаддаг болж. Тэгвэл Pump ирж чадаж байгаа юм чинь дараа жил XMF залуус түүнээс дээшээ хэнийг ч авчирна гэхэд итгэл өөрийн эрхгүй төрж байна.

Ямартай ч Lil Pump-ийн нэг дуу дуулах үнийг Google-ээс хайж үзэхэд 700 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг аж. Монгол түүнээс алс хол, энтертаймент ертөнцөд тийм ч алдартай улс биш тул тэр мэдээж хамгийн өндөр үнээ хэлж ирж байгаа нь ойлгомжтой. Түүнээс гадна замын зардал, ирээд байрлах дээд зэрэглэлийн зочид буудал гээд дагалдах зардал талийж өгөх нь ч ойлгомжтой.

Хэрвээ Lil Pump-ийг гадаадад очиж үзнэ гэвэл энгийн үзэгч, фэнүүдэд нь маш өндөр зардал гарна. Онгоцны тийз, буудал, такси, хоол, тасалбар гээд хичнээн сая төгрөг болохыг таашгүй юм. Харин ирэх нь үнэн болсон энэ үед 69,000 төгрөг төлөөд, энэ хүнийг мөн Монголынхоо топуудыг үзчихнэ гэдэг үнэхээр том завшаан юм даа, залуус аа.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.39) 2022 оны 11 сарын 10

Tgj baisnaas huuhdin mong ymu tetgeverin mobgo nem

2  |  22
овид(59.153.112.236) 2022 оны 07 сарын 25

Энэ бас хэн гэдэг хошного нь вэ? Нөгөө хөгжим тавьчаад наана нь чуцаад байдаг нэг яриа мөнүү

2  |  21
zochin(202.179.25.26) 2022 оны 07 сарын 25

69000 arai uneteinmaa

4  |  49
UHER MONGOL(202.126.90.52) 2022 оны 07 сарын 26

Sdasdasdasdasdasdasdasdasda yg Iim uyd Ulaanbaatriinha baigaa baidalaas ichih ymdaa naadah cn zuwshuursun shaltgaan n ner hund n ogtsom unaj bga munggq bolool ulsuudar aylan toglolt hiij bgn zger mongoliinhoo heden oduudtaigaa zohitsood hiichq

39  |  1
Зочин(59.153.113.222) 2022 оны 07 сарын 26

Нэг муу өвс татаад од болох гэсэн бацаанууд монголоор дүүрэн байна.

3  |  15
Nomintuul Ya (122.201.22.56) 2022 оны 07 сарын 25

Энд бичиж бга бүх хүмүүс өчүүхэн тархитай өлөн юм даа чаос яасан ч атаархуу юм өөрсдийгөө хичээхгүй Энэ дуучиныг чинь мэддэг сонсдог нь монголд бга блод төлбөр мөнгийн төлөөд үзье гээд авчирж бхад өөрсдөөс нь аваад хүчээр үзүүлэх гэж бгам шиг л аашилхын Ийм бхар чинь”дэлхийн бусад одууд яаж тоож монголд ирхүүдээ заавал 1 өө хайж муулна хүний өмнөөс амьдарж бгам шиг тэр мөнгөөрөө тэг ингэ гэж хулгайч зантай шаардана бүткүэ нээрээ. Ингээд ядуу буурай хөгжилгүй мөнгөнөөс өөр юм бододгүй тархитай улс үндэстэн гэдгээ зарлаад бхымдаа дэлхийд.

25  |  1
zochin(120.142.31.236) 2022 оны 07 сарын 26

har tamhi tatuulj bgaad am alduultsiin bichuu

3  |  11
Oogii(202.9.47.31) 2022 оны 07 сарын 24

Bi medexgvi bna.

0  |  1
(202.70.37.63) 2022 оны 07 сарын 26

Lil pump гэж мэдэхгүй ч Lil thug дуулна гэвэл surprise байх байлаа

%%%(66.181.187.75) 2022 оны 07 сарын 24

цэнгэлдэх хүрээлэн байхгүй хэцүүү ч юм даа

4  |  1
MGL(98.253.30.34) 2022 оны 07 сарын 25

Yag ireh uguig artistiinh n ooriinh official tour schedule iig n alban esnii hayag deerees harj bj biletee avdag iym shdee huuhduudee.

4  |  1
iim hogoor yugaa hii(64.119.27.198) 2022 оны 07 сарын 26

iim hogiin haltar har tsagaanii erliiz hogoor yugaa hiin dee. baahan hvvhed zaluusiin mongiig saah gej odoo baahan reklamdaj magtaj duulian bolj bgaa daa.. amerikiin iim hoguudaar yugaa hiin dee..

8  |  18
zochin(64.119.19.19) 2022 оны 07 сарын 25

iim balai zawkharsan yumnuudad undur une tulj yakh gej awchirdag bainaa , yamarch ach kholbogdolguy , pizda gej

7  |  10
Top