1995 онд SBS-ийн тав дахь олон нийтэд сонгогдсон авьяастнаар дебютээ хийсэн Чой Сон Гук “Романтик алуурчин”, “Би ингэж үхэж чадахгүй”, “Аврагч” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ монголчуудын эчнээ танил болсон нэгэн.
Түүнийг БНСУ-д “Солонгосын Жим Керри” хэмээн хочилдог бөгөөд тэрбээр өнгөрөгч бямба гарагт /2022.11.05/ хуримаа хийсэн байна.
Инээдмийн дүрийг сурамгай амилуулдаг жүжигчин эр өөрөөсөө 24 насаар дүү бүсгүйтэй жил гаруйн хугацаанд үерхсэний дараа ийнхүү Сөүлийн Жонгно-гу дахь хуримын ордонд гэрлэлтээ батлуулжээ.
Солонгосын шар хэвлэлүүд түүний найз бүсгүйг жирэмсэн хэмээн бичиж байсан ч хуримын өмнөх хэвлэлийн хурлынхаа үеэр тэрбээр энэ мэдээг үгүйсгэсэн байна.
Чой Сон Гук сүүлийн үед жүжиглэхийн сацуу телевизийн шоугаараа алдаршаад байгаа юм. Түүний оролцсон SBS телевизийн “Burning Youth” нэвтрүүлэг үзэгчдийн таашаалыг маш их хүртээд байна.
Сэтгэгдэл ( 8 )
Az jargal husie ee ta 2
Amjilt husie ee
Aldartai bolohoornil suuj bga bhda iim zawaan tsaraitai yumni yund boloh we de
Чой сон гук 1970 онд төрсөн 52 настай хүн юм байна шүү!
Би бас өөрөөсөө 24 насаар дүү охинтой суумаар байна болохуу?
50 гарсан бх
Удахгүй сална.