Жүжигчин Б.Амарсайханы найруулсан “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино 95 дахь удаагийн Оскарын кино наадмын үеэр олон нийтэд үзүүлдэг нээлттэй үзвэрүүдэд шалгарч, өнгөрөгч 11-ний өдрөөс дэлгэцнээ гарч эхлээд байна.
Монгол уран бүтээлчийн кино ийнхүү Оскарын нээлттэй үзвэрт шалгарсан нь анхны тохиолдол болж буй юм.
Авьяаслаг жүжигчин төдийгүй, сайн найруулагч гэдгээ харуулаад буй Б.Амарсайхан Netflix-ийн бүтээл болох "Марко Поло" кинонд Ариг Бөхийн дүрд тоглоод, эх орондоо ирэхдээ "Үүдийг нь сөхөөд орлоо, хоймор руу нь зүтгэнэ дээ" хэмээн яриа өгч байв. Тэрхүү үгээ батлаж, дараагийн том алхмаа ийнхүү хийж, Оскар руу зүтгэж байна.
Түүний тухай төрсөн эгч нь болох, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Амараа бол сайн жүжигчин төдийгүй найруулагчийн онцгой авьяастай нэгэн гэдгээ батлан харууллаа. Гол дүрд түүнтэй хамтран тоглож, Түнтүүлэйгийн дүрийг бүтээсэн хөөрхөн, авьяаслаг, мундаг хүү Г.Тэнүүн-Эрдэнэдээ маш их баярлалаа, бахархлаа. Кино салбарыг хөгжүүлэхэд тууштай, уйгагүй ажиллаж байгаа, улам чамбайрч яваа продюсер С.Уран дүүдээ баяр хүргэе. Хориод жилийн өмнө Т.Бум-Эрдэнэ ахын “Түнтүүлэй” өгүүллэгийг уйлан, уйлан уншиж байж билээ. Түнтүүлэй гэдэг тэр жаахан хүү “дагавар” гэж нэрлэгддэг мянга мянган хүүхдүүдийн хайрлагдах эрхийг нь томчуудад сануулсан, хүүхэд гэж ямар гэгээхэн, ариухан, балчирхан эрдэнэ гэдгийг ухааруулсан гайхамшигтай бүтээл юм.
Монгол орны амар тайван, үзэсгэлэнт нутаг, монгол хүний ахуй амьдрал, зан чанарыг ямар энгийн сайхнаар харуулж чадав аа. Дэлхийд Монгол улсыг сайтар сурталчлах, гадаадын хүмүүст ирж үзэх хүсэл төрүүлэхээр барахгүй монгол хүн хүртэл хөдөө гараад давхичихмаар тийм л сайхан жинхэнэ УРЛАГИЙН БҮТЭЭЛ болжээ.
“Эргэж ирэхгүй намар” киног хүн бүр үзэж, “Хүүхэд бүхэн хөөрхөн, хүүхэд бүхэн Түнтүүлэй” гэдгийг ойлгоосой. Монголын кино дэлхийн киноны хойморт нь гарах болтугай" хэмээн өөрийн цахим хуудсандаа сэтгэгдлээ хуваалцсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Hamgiin anh hollywooded sushi chefiin dureer kinond togloson Mgl zaluu bdag shuu.2015 ond garch bsan sanagdaad bn.Netflix dr 17 ond garsan
Хүн нь өөрөө муу хүндээ
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Bayar hurgiye. Goyo