12 жил ОГТ СУУГААГҮЙ Энэтхэг эр

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

"Соёлын цочрол" аялал жуулчлалын нэврүүлгийн хөтлөгч Шеназ Тресуривала 2007 онд Энэтхэгийн Мумбай хотоор аялж, Бабачуудын эрэлд гарчээ. "Бабачууд" бол Мумбай хотын нэгэн хороололд амьдардаг өвөрмөц соёл уламжлалаа хадгалж буй омог гэж хэлж болно. Тэд материаллаг эд хөрөнгөнөөс татгалзаж, бурханлаг, сүнслэг оршихуйгаа танин мэдэхийг оролддог өвөрмөц хүмүүс юм. 

Хөтлөгч эмэгтэй тэднийг хайж олсныхоо дараа "Энэтхэгийн ариун хүмүүс" хэмээн тайлбараа эхлүүлжээ. Учир нь Бабачууд ихэнх нь насан туршдаа зогсоогоороо байх, эсвэл насан туршдаа ярихгүй байх замыг сонгодог гэнэ.

Хөтлөгч эмэгтэй Бабачуудын дунд орж, "Зогсоо баба" нэртэй Баба Раж Натагийн гэрээр зочилжээ. Тэрбээр сүүлийн 12 жил огт суугаагүй бөгөөд цаашид ч зогсоогоороо байх тухайгаа хөтлөгчид ярьсан байна.

"СОЁЛЫН ЦОЧРОЛ" НЭВТҮҮЛГИЙН 15 ЖИЛИЙН ӨМНӨХ АРХИВ.

 

Хөтлөгч түүнээс "Энэ тангарагыг хүлээж авахад юу нөлөөлсөн" талаар лавлахад "Сүнсний багш минь" хэмээн хариулжээ. Мөн тэрбээр "Сүнсний багшдаа таалагдах цор ганц арга бол зогсох" хэмээн нэмж тайлбарласан байна.

Тэрбээр хөлөө өргөж, нугалж дасгал хийдэг бөгөөд 12 жил зогссон түүний бие махбодид ямар нэгэн ноцтой өвдөлт, гэмтэл байхгүй байсан нь хачирхалтай.

Шеназ нэвтрүүлгийнхээ төгсгөлд "Бабачууд бие махбодиороо асар их бэрхшээлийг даван туулж, бүх муу үйлийн үрээ гэтэлгэн давдаг учраас үхлийн мөчид шууд диваажинд хүрдэг хэмээн итгэдэг"  хэмээн өгүүлжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.23.97) 2022 оны 11 сарын 30

shaajigan

3  |  0
Baba yaga(202.21.108.204) 2022 оны 11 сарын 30

Манай бөбөчүүд бол насан туршдаа хог түүж, согтуу амьдрах хүнд замыг сонгон авсан байдаг билээ

12  |  1
Top