2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад Коронавируст халдварын анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байдаг.
Анхны тохиолдол хэмээн бүртгэгдсэн Монгол Улсын иргэн ОХУ-аас ирээд зохиолын дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн бөгөөд тус тоглолтыг үзсэн олон иргэнээс коронавирусний халдвар илэрсэн билээ.
Хөл хорио тавигдсан ч, халдварын тоо тайвширах хэмжээнд хүрэлгүй хоёр жилийн нүүрийг үзсэн түүхэн үйл явдлын ойн дээр дуучин залуу өөрийн цахим хуудсандаа "Хархан нүдэн" тоглолтынхоо талаарх түүхийг дурсав.
Тэрбээр "За, өнөөдөр нэгэн түүхэн өдөр тохиож байгаа юм байна. Түүх болон үлдсэн 2020 оны энэ өдрийн тухай дурсамжаасаа хуваалцаарай. Их ч юм болсон доо" хэмээн бичжээ.
Олонд төдийлөн танигдаагүй байсан залуугийн анхны бие даасан тоглолт ийнхүү шуугиан дуулианыг дагуулсан нь түүнийг сайнаар ч, саараар ч багагүй нэр хүндтэй болгосон гэхэд хилдэхгүй. Хоёр жилийн өмнө хүмүүсийн хэл амнаас дайжиж байсан залуу дуучин одоо харин зориг орж, цахим хуудсаараа ийнхүү сэтгэгдэл сонсож суудаг болжээ. Цаг цагаараа байдаггүй гэдэг дээ...
ДУУЧИН Д.ДЭМБЭРЭЛНЯМБУУГИЙН 2021 ОНЫ ЯРИЛЦЛАГЫГ ЭНДЭЭС УНШИНА УУ.
Сэтгэгдэл ( 0 )