Өчигдөр /2022.09.20/ Увс аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн шав тавих ёслолын үйл ажиллагаа ёстой л нэг ёслол төгөлдөр болжээ.
Ер нь манайхан ч тэгээд ёсорхуу хүмүүс болохоор ёслол гэдгийг ёстой л нэг үзүүлсэн байх юм. Ус цэвэршүүлэх байгууламжийн нээлт, уран сайхны киноны нээлт шиг улаан хивсэн дээр болж өнгөрчээ. Хүндэт зочид буюу Барилга хот байгуулалтын дэд сайд, Увс аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, ABI&SWT түншлэлийн Төслийн ерөнхий зохицуулагч, ABI&SWT түншлэлийн Худалдааны хэлтсийн дарга, "Чандмань Увс" ХХК-ийн захирал тэргүүтэй эрхмүүдийг улаан хивсэн дээр урин залж, учиргүй их сүржигнэсэн байх юм.
Польш, Монгол хоёр улсын хоорондын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулж буй цоо шинэ бүтээн байгуулалт хэдий ч хээр талд хэт сүржигнэсэн нь тухайн үйл ажиллагааны илэрхийлэх мөн чанарыг бүдгэрүүлж орхив. Уг нь энэхүү байгууламж бүтээн байгуулалтаа эхлүүлбэл, хоногт 3000 м.куб бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай юм билээ. Олон газар байхгүй л бүтээн байгуулалт. Гэтэл агуулгатаа бус хэлбэртээ хэт анхаарснаас болж, өнөөдөр олон нийт зөвхөн улаан хивсэн дээр залрагчдын тухай л ярьж байна.
Гадаадынхныг гайхшируулж, дотооддоо шүүмжлүүлэх энэ мэт хэт сүржигнэлээ одоо болих болоогүй юм уу, Дарга нараа.
Сэтгэгдэл ( 6 )
дарга нар л хөгөө чирж муухай харагдуулах юмдаа\n
ЭД НАР ГАЗАРТ УЛ НЬ ХҮРЭХГҮЙ ЭНЭ УЛААН ДОРОЖИН ДЭЭРЭЭ ӨРГҮҮЛЭЭД МАИНД СУУХ ЮМ БОЛОВУУДАА. АРД ОЛНЫ ЭГДҮҮЦЭЛ ХҮРГЭХЭЭС ӨӨР ЮУ Ч БАЙХ БИЛЭЭДЭЭ ӨВЧИН ШҮҮ ЭНЭ ТЭНЭГЛЭЛ
Яая даа байз хэлэх үг олдохгүй юмааа . Ингэж байж бид хөгжинө гэж үүүү....
Ичиж амьдарах хэрэгтэй энэ ламбугай бас юу вэ
Энэ ч арай дэндсэн юм болж дээ.
iim shaldar buldar yum bichikhee boli , setguulch nertei chawkaa , oron nutagtaa chukhal gej uzeed ingee biz , chinii khiwsiig dewschikhsen bish , uuriin oyun sanaa , tarkhi tolgoigoo tsegtsel , setguulch gesen awgainuud er ni bolowsrol baina uu , setguulch gej er ni yamar zorilgotoigoo oilgodog uu ,