ОХУ-ын Пятигорск хотын блогчин Кирилл Терёшин хэдэн жилийн өмнө гарандаа синтол шахуулж, асар том булчинтай болсноороо алдаршсан. Булчинтай боллоо гээд тэр чадалтай болоогүй.
Олон нийтийн сүлжээгээр онгирон сагсуурч, нэг хэсэг нэр алдарт умбасан тэрээр Чеченийн Халк хэмээх бухан хүзүүт, 16 настай хүү Асхаб Тамаевыг сүлжээгээр дайран, доромжилж, гэрэл зургийг нь манекенд өлгөн, цохиж байсан юм.
Гэвч Асхаб хүү Пятигорскт гэнэт зочлон, 20 настай Кириллийг зодсон. Кирилл уучлал гуйн бөхөлзөж байсан билээ. Дараа нь блогчин олег Монгол хэмээх бараг 50 настай хөгшинтэй торон дотор халз тулалдаж, ялагдсан.
Энэ удаад Кирилл Терёшин нүүрээ өөрчилж, дахин алдарт гарахаар шийджээ. Нүүрээ гурвалжин болгож, уруулаа томсгож, нүүрээ буддаг болжээ.
Хагалгааны дараа Терёшин “Гурав дахь мэс засал амжилттай боллоо. Бүх юм төлөвлөгөө ёсоор явж байна. Би харь гаригийн хүнтэй адил болохыг хүссэн. Одоо би төгс эр хүн боллоо. Уруул, эрүү, дух, хамар бүгд өв тэгш” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
ros gambush
ПИДОРАС
БАЛАЙ