Энэ долоо хоногийн үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Дэлхий ертөнцөд болж буй үйл явдлуудыг гэрэл зургаар танилцуулж байна.

Ковидтой тэмцсээр байгаа Хятадын Шанхай хотын зарим дүүрэгт хөл хорио үргэлжилсээр.
 

Израильд 1967 онд Зургаан өдрийн дайнд Зүүн Иерусалимыг эзэлснийхээ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Харин энэ баяр палестин, израилчуудын хооронд мөргөлдөөн үүсгэсэн.

Жил бүр явагддаг уламжлалт Усан флотын өдрүүд арга хэмжээний үеэр Нью-Йорк хотод хөлөг онгоцны парад болсон.

Францад 75 дахь удаагийн Канны кино наадам болж өнгөрлөө. Найруулагч Рубен Остлунд “Triangle of Sadness” киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртсэн.

Украины Үнэн алдартны шашны сүм Москвагийн Үнэн алдартны сүмээс бүрэн тусдаа гарснаа зарлалаа.

ОХУ-ын талыг баримтлагч Молдавын Ерөнхийлөгч асан Игорь Додоныг Кишиневт авлигын хэргээр баривчиллаа.

Албан тушаалаасаа халагдсан Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Индонезид олон хоног бороо үргэлжлэн орсноос үер болж байна.

Мадридын Реал багийн ахлагч  Марсело Виейра Аваргуудын лигийн Цомоо авсныхаа дараа багаа орхиж байгаагаа зарласан.

АНУ-ын Техас мужийн сургуульд зэвсэглэсэн гэмт хэрэгтэн гал нээж, 19 хүүхэд, хоёр том хүний аминд хүрсэн.

Өвчний учир нас барсан Владимир Жириновскийн оронд Леонид Слуцкий Либерал Ардчилсан намын тэргүүнээр сонгогдлоо.

Филиппинд Ерөнхийлөгчийн сонгуульд Фердинанд Маркос ялсныг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна.

Хятадын Засгийн газраас сармагчны цэцэг өвчин орж ирэхээс сэргийлэн, гадаадын жуулчдаас хил дээр нарийн шинжилгээ авна гэдгээ мэдэгдлээ.

Украины Залуучууд, спортын яамнаас хэд хэдэн бүс нутагт спортын тэмцээн уралдааныг үзэгчгүйгээр явуулах зөвшөөрөл олголоо.

 

Парисын Лувр музейд 36 настай залуу алдарт Моно Лиза уран зураг руу торт шиджээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top