
БНХАУ-ын Шанхай хотод зургаадугаар сарын 1-нээс эхлэн цар тахлын хөл хориогоо цуцаллаа. Энэхүү хөл хорио нь бүтэн хоёр сар үргэлжилсэн юм.

Өнөөдөр Шанхайд коронавирусний халдварын 15-хан тохиолдол илэрсэн гэхээр цар тахал бараг бүрэн намджээ.

Зургаадугаар сарын 1-ний шөнийн 00.00 цагаас хөл хорио дууссан.

Хэдий шөнө орой ч хүмүүс гадагш гарч, эрх чөлөөг амсав.

Дөрөвдүгээр сарын 9-нд Үзэсгэлэнгийн төвд байгуулагдаж, 174 мянган өвчтөнийг хүлээн авсан асар том эмнэлэг хаагджээ.


Сэтгэгдэл ( 3 )