“Foreignpolicy”-д нийтлэгдсэн Монголын тунхай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хятад руу ачаа тээвэрлэх ложистикээ өргөжүүлэх нь аюулгүй байдлын хувьд сөрөг нөлөөтэй эсэх талаар 10 жил маргалдсан Монгол Улс энэ оны эцэс гэхэд гурван чухал төмөр замыг барьж дуусгах төлөвтэй байна. Эдгээр үйл явц нь түүхий эдийн зах зээлд ихээхэн нөлөө үзүүлж, ялангуяа нүүрс, металл гэх мэт түүхий эдийг задгайгаар гаргах боломжийг олгоно. Монгол Улс далайд гарцгүй учраас стратегийн хувьд чухал худалдааны боомт шаардлагатай байгаа нь ойлгомжтой.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс БНХАУ-тай 13 худалдааны боомтоор худалдаа хийж байгаа ч голдуу нүүрс, төмрийн хүдэр, баяжмал зэс экспортлож байна. Олон арван жилийн турш Монгол Улс ЗХУ-ын хуучин төмөр замаас хамааралтай байсан бөгөөд ачааны машиныг экспорт, импортдоо ашигласаар ирсэн . Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард Бээжинд айлчлах үеэрээ Монголын ашигт малтмалаар баялаг өмнийн говиос Хятад руу чиглэсэн төмөр замын гурван гол төслийн нэг Монгол-Хятадын боомтын асуудлыг шийдвэрлэсэн. 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км (буюу 259 миль) төмөр замыг аравдугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Тавантолгой-Гашуунсухайт боомтоор 30 сая тонн ачаа тээвэрлэж, Хятадын Мандал дахь боомтод хүрэх юм. 2009 оноос хойш Монгол Улс дотоодын дэд бүтцээ сайжруулах тал дээр томоохон өөрчлөлт хийсэн. Эдгээр дэд бүтцийн зорилт нь Монгол Улсын уул уурхайд суурилсан эдийн засгаа төрөлжүүлэх хүчин чармайлтад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Авто замын сүлжээ нь муу байсан тус улс 2016-2020 онд 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой холбосон хурдны замын системийг барьж чадсан.
Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар удаан хугацаанд саатаад байсан Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн нийт 426.6 километр буюу 265 миль төмөр зам, мөн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай тогтоолыг баталсан. Эдгээр төмөр замын талаар 2013 оноос хойш ярьж байгаа. Эдгээр төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны системээс Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замын мега төслийн концессын тендер зарласан.
Энэ нь байгалийн баялаг ихтэй боловч хүн ам багатай, ложистикийн уялдаа муутай Монголыг баруун хэсэгтэй холбоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ мега төсөлд хамрагдах дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэлтийг хүлээн авах хугацааг саяхан хаасан. 2022 оны Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оюун-Эрдэнэ Монгол Улс түүхий эдийн экспорт, ялангуяа коксжих нүүрс, зэсийн экспортоо нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгааг онцолсон. Төрийн өмчит компаниудыг хэсэгчлэн хувьчлах Засгийн газрын төлөвлөгөө нь эрчим хүч, хилийн боомт, үйлдвэржилтийн мега төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зорилготой бөгөөд 150 их наяд төгрөг буюу 48 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх зорилготой юм. Монгол бол Хятадын нүүрс, зэсийн баяжмалын металлургийн гол нийлүүлэгч бөгөөд эдгээр бүтээгдэхүүнээ ачааны машинаар нийлүүлдэг. Монголын ачааны машинаар түүхий эд нийлүүлэгчид тахлын улмаас хилийн боомт дээр тавьсан хязгаарлалтын улмаас өнгөрсөн онд Хятад руу ачаа тээвэрлэхэд ложистикийн ноцтой асуудалтай тулгарсан.
Төмөр зам нь эдгээр ложистикийн сорилтуудыг шийдвэрлэх зорилготой бөгөөд экспортыг 2025-2028 онд 14-17 тэрбум доллар, 2029 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүргэхээр байгаа юм. Нэг тонн нүүрсний үнийг 200 ам.доллар гэж тооцвол 65 сая тонн буюу 2020 онд нийт экспортын орлого ердөө 8.47 тэрбум ам.доллар байсан тус улсын зөвхөн коксжих нүүрсний экспорт 13 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. Мөн уул уурхайн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн татвар өсөж Монгол Улсын төсвийн орлого их хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, өр барагдуулах чадварт ч эерэгээр нөлөөлөх юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
ЖЭНКО ХОРЛОН СҮЙТГЭГЧ ЮМ БАЙНШД ИТГЭЭД СОНГООД БАЙСАН ЧИНЬ 15 ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАС БНШД
Uudgui zaluu. Uurinhui zowlong ur hoishdoo tohson . Bi ch yumuu bid nar nohoi amia hairlahgui bh bsan Genco chi unshdaa
Монгол Металлург хөгжүүлэх бодлогогүй байнауу.Төмөр боловсруулж эхэлбэл кокс нүүрсээ Австралиас зөөх бодлоготой байнауу Дерипаскатай Дэлгэрсайхан хамтраад маш их хүдэр гадагш нь зөөж монголоосоо илүү баян болсон.Увайгүй, айх ичих хайрлах мэдрэмжгүй болгодог ниймийг өнгөрсөн30 жилд байгуулжээ.Иргэд бид компьютер дээр томроод суусаар ядуухан хэвээр насыг барж байх шивдээЛуйварчдын ажиламжилттай үргэлжилсээр шүүх прокурор ньтэдэнтэй хамтраад нар шиг гэрэлтэж,сар шиг гийж,од шиг гялалзаад яваад байнадаа