Theguardian: Хийн хоолой Монголын Оросоос хараат байдлыг нэмэгдүүлнэ

2022 оны 06 сарын 06

Зүүн хойд Ази дахь ардчиллын хавчигдсан цэг болох  Монгол Улс Украины дайны дараа барууны эсрэг хамтын ажиллагааны гурвалжин байгуулах гэсэн авторитар хөрш болох Орос, Хятадын  шахалтад ороод байна. Тус улсын Соёлын сайд Чинбатын Номингийн хэлснээр, Монгол Улс төвийг сахих бодлогыг тууштай баримталж, эдийн засгаа төрөлжүүлэх бодлоготой хослуулан соёлын өвөрмөц байдал, харьцангуй шинэ тусгаар тогтнолоо хадгалан үлдэхээр хичээж байгаа аж.

1990 он хүртэл ЗХУ-ын дагуул улс байсан, эдийн засгийн  хувьд Хятадаас ихээхэн хамааралтай Монгол Улс болгоомжтой алхах хэрэгтэй болжээ. Францаас гурав дахин том газар нутагтай боловч ердөө 3.5 сая хүн амтай, тус улсын хүн амынх  тал хувь нь нийслэл Улаанбаатартаа амьдардаг.

Монгол Улс  НҮБ-ын томоохон санал хураалтад түдгэлзсэн санал өгснөөр  Украины талаар тодорхой байр суурь илэрхийлэхээс  бултсан. Энэ бүхэн бага насныхаа дөрвөн жилийг Монголын Эрдэнэт хотод Зөвлөлтийн уул уурхайн мэргэжилтний хүүгийн хувиар өнгөрүүлсэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн урмыг хугалсан нь дамжиггүй.

Зүүн Английн их сургуулийг төгссөн Номин  “Манайх түдгэлзсэн санал өгсөн нь геополитикийн байршлаас шалтгаалж гаргасан шийдвэр байсан. Бид олон тулгуурт олон улсын харилцааг хөгжүүлэх боломжийг олгодог гуравдагч хөршийн бодлоготой. Бидний бүрэн эрхт байдлыг хөршүүд маань ч хүндэтгэсээр ирсэн. Гэхдээ ардчилал бол биднийг цааш хөгжүүлэхэд түлхэц болох хөшүүрэг” гэв.

Монголчуудын 60 гаруй хувь нь 35-аас доош насныхан. Залуучууд Монгол Улс хөршүүдтэйгээ харилцах харилцаанаас бус Монголын өөрийнх нь хөгжлөөр тодорхойлогддог гэж үздэг. Гэсэн хэдий ч дайн удаан үргэлжилбэл Монголын улс төрийн туйлын чиг баримжаа дахин хөндөгдөж магадгүй. Ялангуяа Хятад, Орос хоёр удаан хугацаанд яригдаж байсан барууны эсрэг эвслийг байгуулж чадвал Монгол хоёр хүчирхэг хөршөөсөө өөр оронтой харилцахад хэцүү болно. 

ОХУ Украинд түрэмгийлсэнээс хойш дөрөв хоногийн дараа Монголын газар нутгийг дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн гэрээг урагшлуулахаар харилцан ойлголцлын санамж бичигт  хоёр улсын холбогдох хүмүүс гарын үсэг зурсан. Энэ үйл явдал нь  Монгол Улс бодит байдал дээр Хятад-Орос гэсэн хувилбарыг аль хэдийн сонгосон гэдгийн илрэл гэж үзэх ч хүмүүс байгаа юм.

Энэ хоолой нь Сибирийн Ямал ордоос хийг авч, Хятадад шинэ зах зээл олох боломжийг олгох замаар Монголын Оросоос хараат байдлыг нэмэгдүүлнэ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд цар тахлын  улмаас Хятад хилээ удаан хугацаагаар хаасан нь хүндхэн туссан. Номин Засгийн газар нь өмч хувьчлал, аялал жуулчлал, уур амьсгал, хөдөөгийн хөгжлийн бодлого зэрэг өргөн хүрээтэй эдийн засгийн бодлогод ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь ирэх 20 жилийн хугацаанд эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг олгоно гэдгийг онцолж байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард монгол залуус инфляц тэдний амьдралд нөлөөлж байгааг эсэргүүцэн гудамжинд гарч жагссан.

Номин өөрийн улсын томоохон хувийн телевизүүдийн нэгийг хариуцаж байхдаа “Бидэнд чөлөөт хэвлэл мэдээлэл, ардчилал бий. Хар, цагаанаас эхлээд бүхий л төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх боломж  бидэнд байгаа нь Монголын нэг сайхан зүйл юм. Ардчилал, үг хэлэх эрх чөлөө нь манай нийгмийг амьд, шулуун шударга байлгадаг” хэмээж байв.

Номингийн тодорхойлсон хамгийн том асуудал бол эцэг эхчүүд хүүхдүүдээ хотод сургах хүсэлтэй байдгаас үүдэлтэйгээр нүүдэлчин амьдралын хэв маягаас хөндийрч буй явдал аж. Нүүдэлчдийн сэтгэлгээний гол цөм нь байгаль дэлхийгээ дээдлэх, эрс тэс цаг агаарт амьдрах ухаан, хөршийн харилцаанд оршдог гэдгийг тэрбээр онцлов.

Ц:ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кккк(192.82.68.153) 2022 оны 06 сарын 10

Эргүү монголчуудаа та нар Оросуудаас биш \nХятадуудаас айж яв\nТа нар бүгд арчуулнаа

0  |  0
Бсда(59.153.86.68) 2022 оны 06 сарын 10

Ёстой танк ороод ирэх вий дээ нь Путин худалч яаж ч мэдэхээр өвгөн болж

3  |  2
Багаа(122.201.23.44) 2022 оны 06 сарын 10

Ёстой дэмий. Хоолойгоо хамгаална гд танктайгаа орж ирээд суучихна. Орос гж яаж ч мэдэх эвгүй түрэмгий улс

3  |  4
Хятад авахгүй(59.153.112.22) 2022 оны 06 сарын 09

Хятадууд нэмж хоолойгоор оросоос хий авахгүй гээд байхад, монгол орос дэмийрээд байх юм.

2  |  0
Зочин(192.82.73.105) 2022 оны 06 сарын 09

Хийн хоолой тавигдаж транзит хоолойн тээврийн дэлхийн жишгээр Монголд тэрбум гаруй долларын ашиг өгнө. Номин та огт мэддэггүй юмаар битгий оролд. Соёлын сайд юмуу уул уурхайн эсвэл эдийн засгийн сайд юмуу. Геополитикийн хувьд угаасаа манайд 2 хөршөөс өөр гарц байхгүй. Онгоцоор ниссэн ч дээгүүр нь ниснэ. Сая Оросын гадаад явдлын сайдыг Сербид айлчлах гэхэд 3 орон агаарын хилээ хаагаад дөнгөчихлөө. Ийм нөхцөлд бид 2 хөршийнхөө аль нэгийг л сонгох соголттой. Оросыг муулаад байгаа улсуудыг Хятадыг сонгож байна л гэж үзэхээс өөр аргагүй. Номин таныг юу гэж үзэх үү

3  |  3
галдан(64.119.27.186) 2022 оны 06 сарын 09

энэ хоолой хэрэгтэй угаасаа баруун зүүнээрээ хуваагдаад таардаггүй улс хоолойныхоо 2талд гарчвал дунд нь орос цэрэг энхийг сахиулаад харин ч зүгээр бишүү

1  |  3
Иргэн(192.82.76.113) 2022 оны 06 сарын 09

Хийн хоолой Монголд ашигтай! Барууныг дагаад балардагийн жишээ бидэнд олон бий шүү!

2  |  0
АРД(192.82.80.237) 2022 оны 06 сарын 07

ЭНЭ ТОЛГОЙ НЬ АЖИЛДАГГҮЙ ЯДРУУХАН ХҮНИЙ САНАА БАЙНА ХЭН Ч БОДСОН...

0  |  0
Г(66.181.161.28) 2022 оны 06 сарын 07

Байлдвал байлдъя хэн тээ нь түрүүлж байлдах юм гэх юм уу хаашаа юм

0  |  0
Батаа.(66.181.184.187) 2022 оны 06 сарын 08

Гуцдаг халтарууд!!! Манай улсыг90 оноос хойш хорлож сүйрүүлээд дэлхийн хамгийн ядуу гуйлгачин орнуудын эгнээнд найдвартай оруулж авсан нь багадаад байгаа юм байхдаа!!??

0  |  1
Эх оронч(202.21.108.157) 2022 оны 06 сарын 09

Оросын хийн хоолойг эсэргүүцэх хэрэгтэй. Манайд ямар ч ашиггүй зүйл. Утаа салгана гэдэг толгой угаалтанд автах хэрэггүй. Хий орж ирлээ гээд утаа хэзээ ч арилахгүй. Яагаад гэвэл нүүрсний оронд хийг зуухандаа хийгээд түлж болохгүй.

6  |  2
Дэн дарга(66.181.188.55) 2022 оны 06 сарын 09

Энэ үнэн. Хятадууд ийм учраас хийн хоолойг монголоор дайруулахыг зөвшөөрөхгүй байгаа , иймд уг асуудлыг монголчууд мартсан дээр. 1989 онд Горбачев Дэн Сяо Пин даргад амлалт өгч цэргээ гарган, нөлөөгөө зориуд хумьсан, гэрээ амлалтын бэх хатаагүй байна. хийн хоолой гэж худлаа хашгичаж хөлөө хугалаад яахав дээ?

1  |  1
Эрдэнэ(122.201.22.90) 2022 оны 06 сарын 09

Манай малууд Оросын хийн хоолой гэх юм,энэ хоолой их гай дагуулна шүү!!!!Өөрсдөө 5 -р ТЭЦ-ээ барь, Эгийн голын УЦС барих зөвшөөрлөө алуурчтн Путинээс ав!!!! Энэ Эзлэн түрэмгийлэгч Оросууд манайхыг яаж хараат байлгах уу,яаж ядуу байлгах уу? гэсэн бодлого барих юм

3  |  2
Zindaa nohoi(172.99.189.48) 2022 оны 06 сарын 06

Zindaagiin sdaanuud mongoliin esteg yum bichihee bolioroi nohoin baasnuud\n

0  |  0
Эгэл(64.119.24.87) 2022 оны 06 сарын 09

Бариагүй хоолойн тухай хэрэлдэх юм,барьсаны дараа дайн гарах уу?. Оросын цэрэг орж ирж хоолойгоо хамгаална,бас оросын тэжээврүүдээ хамгаална,1960 он руугаа буцна.Ийм юм хүсээд байна уу? Украиныг ялуулж хайрла тэнгэр минь

7  |  3
МОНГОЛ(103.111.68.3) 2022 оны 06 сарын 09

Олон юм чалчаад байлгүй дуугай л энэ хоолойг тавиулсан нь дээрээ.Яагаад гэж үү ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛ УЛСЫН МААНЬ ТУСГААР ТОГТНОЛ ҮҮГЭЭР БАТАЛГААЖИХ ЮМ.Өөр тайлбар хэрэггүй.

5  |  6
tumur(202.21.111.218) 2022 оны 06 сарын 07

Odooch gesen 100% khamaaraltai baigaa, tsaashid bas khamaaraltai baina.

0  |  1
Факт(202.21.108.248) 2022 оны 06 сарын 08

Монголыг мөнхийн гуйлгачин байлгах сонирхол Өрнөдийнхөнд байна даа. Ууг нь хийн хоолой ОюуТолгойгоос илүү орлого, ажлын байр өгөх юм билээ ш дээ. Рио Тинто өөрийн гараас Монголыг алдчих байх, Рио ын үгийг тоохгүй болно гэхээс л айгаад байна.

2  |  2
номин оо(124.158.66.63) 2022 оны 06 сарын 08

улаан цайм захиалгат нийтлэл юм, ер нь бол хоолой явдгаараа яваад л дундаас нь харин зүүн бүсийн эрчим хүчийг шийдүүлээд ядаж 4 улирал хүнснийн ногооны бүх хэрэглээгээ шийдмээр юм зөвхөн хүлэмжийн дулаан эрчимд ашиглана гээд л

3  |  0
guilgachin(103.10.23.123) 2022 оны 06 сарын 08

Ц:ДАВААСАМБУУ gedeg hujaa yum bizde

2  |  0
Top