ОХУ-ын Буриад улсад ажиллах үеэрээ ахмад дайчин, Буриад улсын “Цэргийн ахан дүүс” ахмад дайчдын холбооны тэргүүн Антон Анатольевич Петровтой цөөн хором ярилцлаа. Түүнтэй уулзсаны маргааш нь буюу тавдугаар сарын 30-нд Антон Петров Украин дахь тусгай ажиллагаанд оролцохоор явсан юм.
-Та ахмад дайчин хүний хувьд Украин дахь тусгай ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Бид ахмад дайчдын хувьд манай ерөнхий командлагч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрийг дэмжиж байгаа. Украины газар нутгийг цэрэггүйжүүлэх, үндсэрхэг үзэлтнүүдээс салгах шаардлагатайгаар эхэлсэн энэ тусгай ажиллагаа нь тус улсын газар нутгийг булаан авч байгаа гэсэн үг биш гэдгийг бид ойлгож байна. Ахмад дайчдыг энэ тусгай ажиллагаанд оролцуулах шийдвэр нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл бид өмнө нь эх орныхоо төлөө янз бүрийн цэргийн ажиллагаанд оролцож байсан.
-Украин дахь тусгай ажиллагаанд Буриадын ахмад дайчид оролцож байгаа талаар?
-Украин дахь цэргийн ажиллагаанд 100 гаруй ахмад дайчин оролцож байна.
-Та бүхэн Украин дахь тусгай ажиллагаанд ямар үүрэгтэйгээр оролцож байгаа вэ, тухайлбал, зөвлөхөөр ч юм уу... Бас буриад цэргүүдтэйгээ ажилладаг уу. Эсвэл та нарыг өөр өөр хэсэгт хуваарилж байгаа юу?
-Бид энэ тусгай ажиллагаанд шууд оролцдог. Өөр өөр хэсэгт хуваарилагдана. Гэхдээ нутаг нэгтнүүдтэйгээ ажиллахыг хичээдэг. Буриад цэргүүдтэйгээ хамтдаа байж, тэдэндээ туслахыг хичээдэг.
-Та бүхний дэмжлэг, оролцоо цэргүүдэд том дэм болдог байх...
-Тэгэлгүй яахав. Тэдэнд сэтгэлзүйн том дэмжлэг болдог.
-Аугаа эх орны дайны үеэр тэргүүн шугаманд буриад цэргүүд байлдаж байсан гэсэн яриа байдаг. Буриадад маш олон чадварлаг мэргэн буучид байсан...
-Манай улс газар нутгийн байрлал, цаг агаарын хатуу нөхцөл байдлаас шалтгаалан маш чадварлаг хөвгүүдтэй. Бусад хөршүүдээсээ ялгарах олон чадвар бий. Бид үндэстэн үл харгалзан хөршүүддээ, бас хүмүүст тусалдаг.
-Тусгай ажиллагааны үеэр амиа алдсан цэргийн гэр бүлд цэргийнхэн өөрсдөө биечлэн очиж, гунигт мэдээг дуулгадаг гэсэн. Танд гунигт мэдээг ар гэрийнхэнд нь дуулгах тохиолдол тулгарч байв уу?
-Миний хувьд тусгай ажиллагаанд амиа алдсан цэргийн ар гэртэй биечлэн уулзах тохиолдол гараагүй. Манай хөвгүүдийн ар гэрт гунигтай мэдээ дуулгах, ялангуяа ээжид нь хүнд гарз тохиосныг дуулгах маш хэцүү байдаг.
-Монгол дайчин ахан дүүстэйгээ хамтын ажиллагаатай байдаг байх. Ковидын цар тахал Буриад улсыг нөмрөн авахад Монголын ахмад дайчид, цэргүүд туслахыг хүсэж байсан...
-Монгол дайчин ахан дүүстэйгээ маш нягт харилцаа холбоотой байдаг. Монголын ахмад дайчид бидэнд маш их тусалж, ковидын цар тахал Орос орныг, Буриад улсыг нөмрөн авахад тусламж дэмжлэг санал болгосон.
Одоо Монгол, Оросын хил нээгдсэн болохоор хоёр улсын хооронд харилцаа илүү нээлттэй болсон.
Сэтгэгдэл ( 17 )
Оросын ард түмэн үнэхээр Нэгдмэл цул юм даа..Бидний үхэрнүүд шиг эврээ шуудайнд хийсэн мэт салангид байдаггүй бололтой
Монгол хүн нөхрийн үхэл өөрийн цусаа харахаар үээр шиг улайрдаг болохоор орсууд ашиглаж бн. Ямарч нэр төр үнэ цэнэгүй амь үхэл
Орсууд 30000 цэргээ алдсан нь үнэн боллоо. Тэтгэврийн хөгшнийг үхэлрүү тууж бн. Хамганыхаа цай уугаад самгоноо хүртээд жаргаж бх хүн ингээд украйн гэдэг тамын хаалгаруу марш.
Энэ буриадууд яагаад омголон байдаг гээч. Тэд манж хятадад дарлуулж байгаагүй. Оросуудад одоо дарлуулдаг гэдэг ч худлаа. Цэргийн албандаа ч тэд Оросоос тохой илүү атманууд байдаг. Кавказуудаас тэд хэзээ ч эмээдэггүй. Украйнд одоо тэд Чеченьчүүдтэй хоорондоо бяцхан мөргөлдөөн үүсгээд л авсан. Харин Монголчууд бид өөр хоорондоо хэрүүл хийхээс тэдэн шиг амиа хайрлахгүй байлдаж чадахгүй хошин шог болж дууслаа.
МОНГОЛД ТАВЬДАГ ХОРИГОО СУЛЛААЧ ТЭНЭГ ИВАНУУД
Амжилт хүсье.Бас эрүүл эгхийг хүсве
Монгол хүн сонгосон эзэндээ хүчээ харамгүй өргөдөг. Буруутгах арга алга гэхдээ сайшаах ч бас юу ч алга. Зөв дайндаа хүч өргөсөн бол уг нь олон үеээрээ бахархах байсан байх. Даанч буруу хүндээ буруу цагтаа хүчээ өргөөд явахаар Би Буриад гэх хэлэхээсээ ч ичмээр болор юм
buriaduud bol daichin zorigtoi ard tvmen shuu.orosd mongoliin aldar neriig duursgaj bgaa buriad halimag tuba nar bna. ted kavkazuudaas dutahgui er zorigtoi gej orosiin ard tvmen vzdeg yumaa..
Монгол гарал үүсэлтэй гэж хэлэх хориотой, Орос хүний тоонд ордоггүй Буриадууд золбин нохойн үнэгүй төмөрөөр Оросын төлөө амиа өгч байгаа нь эмэгнэлтэй.
Ха ха Антон Петров ч байхдаа яах вэ үндэс угсаа хэл соёл гэж огт байхгүй болж дээ көөркиийс
хүн үхэхийг ”гарз” гарлаа гэж бичихээ болиочдээ.айхтар их уй гашуу дайрлаа тохиолдлоо гэх мэт олон хэллэг байгааг ашигла.Украйны байлдаанд оролцохгүй гэх эрх байхгүй.Дайнаас зугтаагсад монголд ирээд хил давсан тэмдэглэлийг үзээд одоохондоо ял шийтгэл ярихгүй байгаа. Яваандаа дайн урт хугацаанд шилжвэл энэ асуудал гарцаагүй яригдана. Орос оросыгоо буудаж чадахгүй ах дүү ураг төрлийн холбоотой учир орос цэргүүд дайнд идэвхгүй оролцоод дхйн удаашарч байна.Иймд бага ястангуудыг заавал дайчлах шаардлага гараад байгаа юм
чанцалдулам дайныг сурталчилахаа боль, мөнгөний төлөө юугаа ч худалдахад бэлэн хүүхэн байна.
Тархийг нь оросууд ийнхүү хамууруулж байна шүү дээ. Буриадад энэ дайн уг нь падлий ч байхгүй юм ш дээ. Яах гэж харь үндэстэн оросуудын төлөө байлдана вэ? Тэнд та нарын ямар ч эх орон байхгүй. Тэнд тусгаар тогтносон улс байхад орос хүний үгээр тийшээ зэвсэглэн явж хүүхэд хөгшид эмэгтэйчүүдийг буудан алж байна. Тэгээд өөрсдөө алуулана. Ямар хэрэг байнаа? Наад толгойгоо ажилллуул. Түй нахуй.
Буриадуудад л эрэлхэг дайчин чанар үлдсэн бололтой. Түүнээс ӨвөрМонгол, ХалхМонголчууд шарын шашиндаа гүнзгий уусан аминч хувиа хичээсэн хонь шиг номхон хүлцэнгүй болцгоожээ. Номхон хүлцэнгүй мөртлөө Төвдүүд шиг хэрүүлч хараалч, Хятадууд шиг сүржин омогтой ч аймхай хулчгар болсон нь урд зүгийн нөлөө маш хүчтэй байгаагын илрэл юм. Монгол улсад аюул тохиолдоход эрчүүд нь хуйгаараа хуйлран дүрвэх магадлал маш өндөр байгаатай эвлэрэх хэрэгтэй.
Архичин боолууд. Тэнэглэхэд хязгаар хэрэгтэй шүү. Амьдрах мөнгө олоход ч учир начир бий, устгаж алж талж амьдраад ч яах юм билээ. Тархи толгойгоо бүтэн хэдэн үеэрээ угаалгасаны л үр дүн байх.
Славянчууд хоорондоо алалцаж байхад , буриадуудад ямар хамаа байна
sain baina, hugjil gedeg huniig hun bish bolgodog, buriad aild ochij hashaanii tahia gahai idej eruul suu uuj tsutsgii barisan talhtai idej amrah yum san,