Энэ сарын 2-ны 15.30 цагийн орчим Токио хотын Токио буудал дүрэмт болон энгийн хувцастай цагдаа нараас гадна якүзагийн гишүүн бололтой эрчүүдээр дүүрсэн байв. Галт тэрэгний буудалд ирсэн хүмүүс юу болж байгааг сонирхон харж байлаа.
16 цаг болох үед бие хамгаалагчдаар хүрээлүүлсэн нэгэн эр буудлаас гарч ирсэн нь Японы хамгийн том бүлэглэл болох Ямагүчи бүлгийн босс Кэничи Шинода байлаа. Шинода саарал костюмтай, хар зангиа, нарны шил зүүжээ.
Хэр барагтай олны өмнө гардаггүй хамгийн том якүзаг харсан хүмүүс хөдөлгөөнгүй зогсож, гэрчүүдийн ярьснаар түүнээс маш их эрч хүч, эрх мэдэл мэдрэгдэж байжээ.
Яагаад якүзагийн босс галт тэргээр явж байдаг билээ?
Тэр өдөр 76 настайдаа нас барсан Сүмиёши бүлгийн Сэки Исаогийн оршуулгын ёслол Чиба мужийн Томисато хотод болж байсан бөгөөд Кэничи Шинода оролцохоор Шинкансэн хурдан галт тэргээр Токиод ирсэн байна.
Буудал дээр тосож авсан бүлгийн гишүүдийн машинд суугаад явсан Шинода тэр оройдоо Кобед харьжээ.
Сэтгэгдэл ( 11 )