МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийг өөрчилье гэсэн нам, хөдөлгөөнүүдийн шаардлага эрх баригчдын захиалга уу, эсвэл. Үүнд та чин үнэнээр хариулж өгөөч?
-Эрх баригчид зөвхөн өөрсдөдөө ашигтай зүйлийг санаачилж, хуульчилдаг гэж хардах нь гаж сэтгэлгээний нэг илрэл. Нөгөөтэйгүүр нийгмийн харилцааны баялаг ядмагшиж, харилцан итгэлцэл буурсны хам шинж гэж болно.
-Тогтолцоог өөрчилнө гэх боллоо. Гол үндэслэл нь юу вэ?
Гурван үндэслэл хэлье.
-Хоёр танхимтай парламенттай болох санал давамгайлж байна уу?
-Бүгд тэгж бодож байгаа гэх нь юу л бол. Тухайлбал, миний дээр дурдсанчлан томилгооны эрхийг УИХ болоод ялсан намаас салгая. Хараат бус байдлыг хангах зорилгоо өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн танхим байгуулах замаар шийдье гэх хэсэг байна. Зарим нь сонгодог утгаар нь хоёр танхим байгуулъя гэх жишээтэй. Би бол хоёр танхим гэхээс илүү томилгооны хараат бус байдлыг халж, өнөөгийн Үндсэн хуульд мэргэжлийн холбоод, ТББ, улс төрийн намуудын ооролцоотой томилгооны байгууллага байгуулж болно гэж үздэг.
-Төрд тавих хяналтыг хэрхэн бий болгох вэ?
-Өөрөө өөрийгөө хянана гэж горьдох бол төөрөгдөл. Хоосон горьдлого юм. Үүнийг өнгөрсөн 30 жил хангалттай харууллаа. Хянаж чадахгүй бол авлига, хулгай, төсөв шамшигдуулалт байнга байна. Энэ цоорхойг нөхөж чадахгүй бол эдийн засаг өсөхийн хэрээр идэж уух нь улам нэмэгдэнэ. Иймд хараат бус томилгооны байгуулллага байгуулах чухал. 600-800 хүн цуглаад томилдог болчихвол УИХ-аас эсхүл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дохио зангаагаар ажиллаад байхгүй. Хонгилын түлхүүрийг хувь хүн атгахгүй. Бид Ерөнхийлөгчийн институт гэж нэрлэдэг ч бодит амьдралд нэг л хувь хүн шүү дээ.
Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөд миний гаргасан санал хуульчлагдсан. Аудитын ерөнхий газар Үндсэн хуулийн субъект болсон. Энэ бол дэвшил. Гэвч бүтэц, орон тоог УИХ-ын Төсвийн байнгын хороо баталж, Ерөнхий аудиторыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ томилж байгаа нь үйл ажиллагаа, зохион байгуулалт, чөлөөлөх эрх нь бүгд ялсан намд хадгалагдаж байна. Ийм нөхцөлд хараат бус дүгнэлт гаргах чадамжаа алдаж байгаа юм. Хяналт тавих өөр арга бол иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод болон улс төрийн намууд. Гэвч аль ч нам нь хөгжиж бэхжиж, эсвэл төлөвшиж чадаагүй байна. Ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд нам, улстөрчдөөс ангидаар өсөж, хөгжих бололцоог намуудын зүгээс олгохгүй байгаа. Ийм нөхцөлд өрхийн бизнес, том төсөл бүү хэл ЖДҮ хөгждөггүй. Үүнийг Зүүн Европын судлаачид, судалгааны институтууд санал нэгтэй хэлж, дүгнэж байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн зөвшилцөл бүрдсэн үү?
-Нийгмийн зүтгэлтнүүд, улстөрчид, улс төрийн намууд судалгаатай, мэдлэгтэй, бэлтгэлтэй, идэвхтэй, бас сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Сөрөхийн тулд сөрөөд байж таарахгүй. Зөв гэж үзсэнээ дэмжээд, буруу бусармаг, явцуу эрх ашиг, сонирхол нуугдсан зүйлийн эсрэг хатуу тэмцэх ёстой.
-Энэ удаа шинэ сэдэв хөндөгдсөн нь таны ярьж буй Үндсэн хуулийн эдийн засаг. Ямар гарц, гаргалгаа байна вэ?
-Тухайлбал, баялгаа өрх гэр бүлд өмчлүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн үнэ, ханшийг тогтвортой байлгах боломжтой. Монголбанкны үүргийг хуульчлах, салбарын мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд тогтвортой хөгжих бололцоог бий болгох гээд яривал олон гарц, шийдэл байна.
-“Үндсэн хуулийн өөрчлөлт нь улсын төсвийг хувааж идэх төлөвлөгөө” гэсэн шүүмжлэлд ямар тайлбар хэлэх вэ?
-Асуултыг сайн ухаж барахгүй нь. Ер нь бол аудит болон хууль, хяналтын байгууллагуудад хараат бусаар ажиллах бололцоог олгож байж идэж уух хязгаарлагдана.
-2019 оны нэмэлт, өөрчлөлтийг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Тухайн үед ажлын хэсэгт ажиллахдаа зургаан бүлэг санал оруулсан. Тооны хувьд дөрөв нь ямар нэг хэмжээгээр хуульчлагдаж, чанарын хувьд дийлэнх нь ороогүй.
-Өнөөгийн нөхцөлд Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
-Авлигын эсрэг нэгдсэн 10 гаруй нам Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийн саналаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Ардын намын даргад хүргүүлсэн.
Үндсэн хуулийн шинэчлэл, өөрчлөлтийг хэлэлцэхээр болсон нөхцөлд Монгол Үндэсний ардчилсан намаас Үндсэн хуулийн эдийн засгийн бүлэг, намчирхал талцлыг бууруулах, төр улсын амин эрдэнэ өрх бүлийг тэтгэн бэхжүүлэхэд чиглэсэн томъёоллуудаа санал болгож хэлэлцүүлэгт хамруулна гэсэн бодолтой байна.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 9 )
Mongoloo gej boddog hun bn uu. Bid mongol ulsiin irged, mongol humuus, yagaad iim yadarch amidrah yostoi gej. Yagaad uls toriin namuud oorsdoo erh medeld hureheen l yarij suuh yum. Yagaad mongol huniihee ireeduin talaar neg ch ug diugardaggui yum be. Tsogtgerel ta, ded said hurtel hiij yavsaan, alban tushaald ochihooroo hun tanihaan bolidog. Odoo bid zaahan idmeer bn gej baih shiv. Mongolchuudiig bitgii doromjlo oo
сум бүрээс гишшүн сонгож их хурал аа байгуулах хэрэгтэй .энэ нь суманд аа байгаа хамгийн эрхэм хүнийг сонгон гэсэн үг.их хуралаас бага хурлыг сонгож. ерөнхийлөгч. шүүгч. поркурорыг бусадтай хамтарч их хурал нь томилох жишээтэй.
Баахан хулгайч Намын жагсаалтаар ороо биздээ.Үр дүнд нь улсын эдийн засаг сүйрээд үлдсэн.Одоо арай чамай өндийж явааг унагах гайхалтай сэргэлэн аргументыг хэн гээч санаачлаваа.АН аль хэдийн өөрийгөө үхдэл болгоод 2 авсандаа ялзарч хэвтэнэ.Цогтгэрэл уг нь дажгүй хүн гэсэн үнэлгээтэй явдаг юм.Гэхдээ бас л Саарал ордонд суучих хүсэл байгаа нь цухалзаад байгаа юм.Нэрээч олж өгч чадахгүй хөөрүү сагсуу залуучуудын намууд ар араасаа ордонд орох билет авчих санаатай эргэлдэцгээж байна.Буруу аргаар яваад үр дүнд хүрэхгүй байна.Бусдыг их муулсан хүнд монголчууд бид их дуртай биш Ойлгоосой
Баахан хулгайч Намын жагсаалтаар ороо биздээ.Үр дүнд нь улсын эдийн засаг сүйрээд үлдсэн.Одоо арай чамай өндийж явааг унагах гайхалтай сэргэлэн аргументыг хэн гээч санаачлаваа.АН аль хэдийн өөрийгөө үхдэл болгоод 2 авсандаа ялзарч хэвтэнэ.Цогтгэрэл уг нь дажгүй хүн гэсэн үнэлгээтэй явдаг юм.Гэхдээ бас л Саарал ордонд суучих хүсэл байгаа нь цухалзаад байгаа юм.Нэрээч олж өгч чадахгүй хөөрүү сагсуу залуучуудын намууд ар араасаа ордонд орох билет авчих санаатай эргэлдэцгээж байна.Буруу аргаар яваад үр дүнд хүрэхгүй байна.Бусдыг их муулсан хүнд монголчууд бид их дуртай биш Ойлгоосой
ЧИ БИТГИЙ ШАА ДАНДАА ТА НАР ӨӨРСДИЙН ЭРХ АШИГ ЯВУУРГҮЙ ШУНАЛ АТАА АЧ ТАЧ ҮНЭНДЭЭ МАНАЙД 76 ГИШҮҮН БИШ 50 ГИШҮҮН БОЛ ЯГ БОЛОХ ГЭЭД БАЙНА ӨТӨӨ
бах эрдэнэ элбэгшунал батүүлээс авхуулаад ард түмний санал авч чадахгүй хулгайчууд төрлүү савраа дүрэх сүүлчийн боломжоо хайгаад байна үндсэн хууль болон сонгуулийн хуульд дахиж гар хүрж болохгүйээ улам дордоно
баахан хулгайч нар төрд орох гээд байж ядаж байна даа ард түмэн сонгогхүйг мэдээд явцгаагаад байгаа юм биш үү эд нарыг харахаас залхах юмаа одоо идэж уулаа зайлаач дээ одоо гишүүдийг нэмэх цаг үе нь болоогүй байна нэмэхийг зөвшөөрөхгүй
Элбэгдорж, Бат-ҮҮл, сахал Эрдэнэбилэг, С.Баяр, М.Энхболд, С. Эрдэнэ, Баярцогт, Сайханбилэг, Х.Баттулга нар ард түмнээс сонгогдохгүй гэдгээ мэдээд жагсаалтаар УИХ орохын тулд Үндсэн хуулийг ингэж өөрчлөхөөр зүтгэж байгаа гэсэн.
баахан хулгайч нарыг жагсаалтаар оруулж ирэхнүү