Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих тунхаг бичигт 2022 оны зургадугаар сарын 9-ний өдөр УИХ-д суудалтай гурван нам, бусад улс төрийн 21 нам нэгдэж гарын үсэг зурлаа. Энэ нь Монголын улс төрд цөөхөн тэмдэглэгдэн үлдсэн нэгдмэл үзэл санаа, улс орны эрх ашгийг хүндэтгэн нэгдсэн онцлох үйл явдал байсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол чиглэл нь хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг хуульчлах явдал юм.
МАН-ын зүгээс хүний эрхийн бодлогын шинэчлэлийг төрийн болон намын үйл хэрэгт тусгайлан хэрэгжүүлэх замаар нийгмийн тэгш эрх эрхийг хүндэтгэн дээдлэх хууль эрх зүйн орчныг төгөлдөршүүлэхээ 2021 оноос зарлах болсон. Үүнийхээ хүрээнд Монголд хэрэгжиж байгаа хуулийн эрх зүйн орчинд судалгаа хийж үзэхэд өдгөө мөрдөгдөж буй 717 хуулийн 318 хуулийн заалт тус бүрт буюу 11800 заалтад хүний эрхийн зөрчил бүхий 800 зүйл, заалт байгааг зарлаж, засварлан шинэчлэхээ мэдэгдсэн.
Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачилгатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харьцангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болсон уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн” хэмээн мэдэгдсэн бөгөөд тус намын дээрх санаачилгыг улс төрийн намууд дэмжиж, хамтран ажиллахаа ийн илэрхийлээд байна.
Сэтгэгдэл ( 5 )
ymartai ch ard tvmendee l heregtei ym hiih heregtei busadni yhaw \n
Demjij bna
Demjij bna
Өөрчлөлт нь сонгогчдыг төлөөллийг бодитой, тэнцвэртэй хангасан эрх мэдэл /сонгуулийн холимог систем/ байх ёстой, Хүний эрх /угаасаа Хүний эрхийн тунхаглалд тусч НҮБ хүлээн зөвшөөрсөн/-ийг хүлээн зөвшөөрч түүнийг дэлгэрүүлж Монгол улсын үндсэн хууль учраас түүнд Монгол хүний эрхийг нэн тэргүүн ээлжинд /1-рт/ тавьж өгөх ёстой, Монголын газар нутаг түүний баялаг зөвхөн Монгол хүний мэдлийн байх ёстой гэсэн 3 ?ндсэн асуудлыг маш тодорхой болгох ёстой. Ингэж эс чадваас өөрчлөлт утгагүй ба хэрэггүй.
Монгол улсын үндсэн хуулиар Монгол хүний эрхийг хамгаалсан байвал миний хувьд маш баясалтай. Ерөнхий хүний эрх гээд туйлшрах асуудал бол НҮБ-ийн асуудал шүү. Түүнийг шууд дэмжиж 1 өгүүлбэрээр оруулж болно. Монгол хүн, Монголын иргэн, Монголын газар нутаг баялаг бол Монгол хүгий өмч / Одоогтйнх шиг төрийн, хуулийн этгээдийн, иргэний өмч гэдэг шиг биш/ зөвхөн тонгол төр ба тонгол иргэний өмч гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Өмчөөс бусад бүх зүйл салаална.\n