Буриадын “Spot. Улан-Удэ” телеграм сувгаас саяхан Буриадад болсон ослын талаар бичлэг тавигджээ.
Бичлэгт нэгэн нутгийн иргэн монголчуудаас болж, хэрхэн хохирсноо ярьж байна. Тэрээр Исток дүүрэгт машинтайгаа уулзвар дээр дохио хүлээн, зогсож байсан гэнэ. Түүний араас монголчуудын машин маш хүчтэй мөргөсөн бөгөөд бүгд согтуу байсан гэнэ.
Хохирогч “Монголчууд тоормоз ч гишгээгүй, шууд л ирээд мөргөсөн. Миний Toyota Wish машиныг эвдэлсэн. Бүгд согтуу, жолооны ард эрхгүй эмэгтэй суулгачихсан явж байгаа юм. Эгч бид хоёр амьд үлдсэн нь ёстой аз болсон. Нутгийн иргэдийг монгол жолоочдын гаргадаг ослоос хамгаалах хэрэгтэй. Тэд хохирол барагдуулалгүй Монгол явчихвал би машингүй үлдэнэ” гэж ярьж байна.
Эрхгүй гэж 5000 рубль, даатгалгүй гээд 800 рубль, осол гаргасны 1500 рублийн торгуультай. Харин машины эзэн зугтах гэж оролдоод сураггүй болсон тул хохирогч эр түүний зургийг олон нийтийн сүлжээгээр цацаж, хаана байгааг нь мэдэгдэхийг хүсчээ.
Сэтгэгдэл ( 3 )
Архинд живсэн үхэр монголчууд
zugeer sogtuu jolooch gene bizde
зургийг нь олж тавиад замын цагдаагийн албанд хандах хэргтэй дээ тэнэгүүд