БНХАУ-ын болон Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн тэргүүн Ши Жиньпин өчигдрөөс хүчин төгөлдөр болж буй дайны бус шинжтэй цэргийн ажиллагааны журамд өнгөрсөн даваа гарагт гарын үсэг зуржээ. Энэхүү журам нь хүмүүсийн амь нас, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ашиг сонирхол, дэлхийн энхтайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэгдсэн аж.
Энэ журам нь Хятадын цэргүүдэд байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн болон энхийг сахиулах ажиллагаа гэх мэт үүрэг даалгаврыг гүйцэтгэх, мөн улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах" зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ гэж “Global Times” сонин мэдээлсэн байна.
Түүнчлэн шинэ журам нь Хятадын цэргүүдэд газрын тос зэрэг стратегийн нөөцүүдийг тээвэрлэх амин чухал замуудын аюулгүй байдлыг хангах, мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, төслүүд, иргэдийг хамгаалах боломжийг олгоно гэж шинжээчид үзэж байна. Эдгээр ажиллагааг хилийн чанадад хийснээр Хятадын арми зарим тохиолдолд бүс нутгийн тогтворгүй байдлыг газар авахаас сэргийлж, Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт, төсөл, боловсон хүчнийг хамгаалж чадах аж.
Уг журмыг Синьхуа агентлаг Хятадын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж тодорхойлсон байна. Гэхдээ уг журам нь Бээжин Тайвань руу халдан довтлохоор төлөвлөж байж магадгүй гэх болгоомжлолыг олон нийтэд төрүүлээд байна. Учир нь, Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ ням гарагт Шангри-Ла яриа хэлэлцээний аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр
“Хэрэв хэн нэгэн Тайванийг Хятадаас салгах гэж оролдох юм бол бид ямар ч үнээр хамаагүй тэмцэж, эцсээ хүртэл хамгаалах болно. Энэ бол Хятадын цорын ганц сонголт” гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинд хандан "Хятадын зэвсэгт хүчний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах шийдвэр, чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй" гэсэн билээ. Их гүрнүүд бие даан засаглалтай, ардчилсан арлын төлөөх үг хэллэгийн дайнд түгжигдсэн бөгөөд Бээжин үүнийг дахин нэгдэхийг хүлээж байгаа нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Өмхий хужаанууд хүрч ирээд ионголын газар үороонд эзэн суух гээд үз л дээ.
Улс юм чинь ямар бодлого гаргах нь өөрсдий нь л хэрэг харин ч бид ухаантай байх хэрэгтэй бус уу.эс тэгэвээс монгол улс тусгаар байх ч хэсэг нутагаа алдахыг хэн мэдлээ.одоо бид нэгдмэл.зөв толгойтой !!?? байх нь л чухал ЦАГ.ҮЕ айсуй
Монголд ч хамаатай...
Бээжин үүнийг дахин нэгдэхийг хүлээж байгаа нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг... Нөгөө нэг хэсэг бас байгаа гэсэн үг. Түүнийг нэгтгэх эсэх нь Оросын Украйн дахь ажиллагаа амжилттай болох эсэхээс хамаарна. Украйн дахь тусгай ажиллагаа амжилттай болоосой гэж хүсэж байгаа оркууд их байгаа нь харамсалтай.
Хятадын хөрөнгө оруулалт аваад байвал аюул ойрхон байна шүү.Хөрөнгөө хамгаална гээд Эмээлтэд ороод ирнэ гэвэл яанаа.Бодлоготой байгаарай