ОЛОН ӨНГӨ: Монгол гэр бүлийн үнэ цэн улам доройтож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Амраг хосууд амьдралаа холбосон л бол хариуцлагатай амьдармаар байна. Сэтгэлийн хөөрлөөр эсвэл аар саархан шалтгаанаар нэгнээ хуурч, гомдоох эрхгүй гэдгээ ухаарах цаг болсон. Энэ талаар нэгэн сэтгэл зүйч “Араар тавиулсан хүн  авто осолд орсонтой тэнцэх  хэмжээний сэтгэл зүйн  гэмтэл авдаг” хэмээн учирласан байдаг. Өдгөө манай улсад гэр бүр салалт маш их байна.

Та бод доо. Энэ оны эхний таван сарын байдлаар 1743 хос  гэрлэлтээ цуцлуулжээ. Үүний цаана цуцлуулж амжаагүй маргаантай яваа хэчнээн гэр бүл байгааг хэлэхэд бэрх.

Нийгмийн хамгийн чухал эд эс болсон гэр бүлийн нөхцөл байдал ийм эмзэг хэмжээнд хүрснийг анзаарч үзсэн албан тушаалтнууд байна уу. Төрийн бодлогын хэмжээнд гэр бүлийг дэмжих төсөл хөтөлбөр буй юу. Бодож үзэх цаг болсон гэдгийг бодит нөхцөл байдал бэлхнээ харуулж байна. Хосуудын хууран мэхлэлт, салалтаас үүдэлтэй гэмт хэргийн нөхцөл байдал ямар хүнд хэмжээнд хүрснийг та бид бүгд мэднэ. Амиа хорлолт, хүн амины онц ноцтой хэрэг, хөрөнгийн маргаан гээд тоочоод байвал дуусахгүй. Иймээс нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсон гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах цаг болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.51) 2022 оны 06 сарын 17

Бас л төр оролцож байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл гэх сэдвээр дайрч монгол гэр бүлийн уламжлалт системийг эвдсэн. Би харддаг юм. Хүчин, гэр бүлийн хүчингийн хэргээ далдлах гэсэн хэсэг улс төрчид гэр бүлийн хүчирхийллийн хууль санаачилсан байх гэж. Манай улс төрд ийм жишиг бий. Нөхөртөө араараа тавиулсан нэг улс төрч авгай гэр бүлийн хууль батлуулж байсан. Хүчирхийллийн хууль гарсаны дүнд бид ядаж хүчин хүчирхийлэл хоёроо ялгахаа байсан шүү. Энэ маш сэжигтэй.

0  |  0
Зочин(150.129.143.148) 2022 оны 06 сарын 17

Хэ хэ жинхэнэ хайр сэтгэлээр гэр бүл үүсэж бий болохгүй байгаа юм чинь доройтох нь аргагүй шүү дээ (дүр үзүүлсэн өөр сонирхолтой)

0  |  0
Иргэн (202.9.46.230) 2022 оны 06 сарын 17

Бид мөхөж байна

1  |  0
Top