-Барууны улс орнууд Путиныг цаашлаад Оросуудыг хорлох гээд эрчим хүч ч үгүй, газрын тос ч үгүй хоцорлоо. Ирэх өвөл буурал европын хувьд туйлийн хүнд байх болно-
Оросууд зүүн Украинд нөлөөллөө бэхжүүлэх үүднээс Украин руу дайрсан. Дайраад дөрөв дэх сартайгаа золгох гэж байна. Оросуудын цэргийн ажиллагаа гэж тодорхойлсон, баруунынхан дайн гэж нэрлэсэн мөргөлдөөн намжих яагаа ч үгүй байна. Европын нэгдмэл байдалд сүүдэр тусгасан гэх үндэслэлээр барууны улс орнууд ихээхэн дурамжхан хандсан. Дурамжхан хандсаныхаа хариуд Оросуудаас газрын тос, байгалийн хий авахгүй гээд буруу харж суугаад, хориг тавьж хориглоод сууж байна.
Гэвч энэ нь европт үзүүлж буй шахалт, ёс зүйн хариуцлага гэхээсээ европын эдийн засагт сөргөөр нөлөөлөх алхам болчхоод байгааг өөрсдөө мэдсэн ч таг дуугай сууж байгаа нь нууц биш.
Ямарсайн даа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг “Барууны улс орнууд бидэнд хориг тавьж байгаа нь угтаа өөрсдөдөө хориг тавьж байгаа хэрэг” гэж ёжлоод сууж байхав.
Оросуудын хэлэх үг, хийх үйлдэл үндсэн дээ тодорхой байсан. Баруун европын орнуудтай байгуулсан гэрээний төлбөрөө зөвхөн рублиэр тооцон авч, тодорхой заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээгээ цуцална гэдгээ сануулсан. Барууныхан үүнд сандарсан ч гэрээ байгуулах үед нөхцөл байдал өөр, ямар ч тохиолдолд гадаад валютаар тооцон авна гэж заасан учраас Оросуудын анхааруулгад тэр бүр барьц алдаагүй. Газпромын хувьд барууны улс орнуудтай шинэчилсэн гэрээ байгуулна, хуучин гэрээгээрээ эрчим хүч худалдаж авах гэж байгаа бол боломжгүй гэдгээ мэдэгдээд удаагүй байна. Төрийн өмчийн аварга компанийн энэ мэдэгдэл бол улс төрчдийн сүрдүүлгээс илүүтэй бодит шанаа болон тусах нь гарцаагүй.
ЭРГЭЛТИЙН ЦЭГҮҮД
Оросууд /Донбассын ард иргэдийн хүсэлтээр/ цэргийн ажиллагаа эхлэхдээ нэг зүйлийг тооцоолоогүй. Учир нь барууны улс орнууд нэгэнт ОХУ-аас байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүн худалдан авдаг учраас дайралтыг холоос ажиглана гэж тооцсон. Гэтэл барууны улс орнууд зүгээр хараад суугаагүй. Баруунынхан үүнийг Европын бүсийн нэгдмэл байдалд шууд заналхийлэх үйлдэл гэж тодорхойлоод Украинд зэвсэг нийлүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлсэн. Дайны ажиллагааны эхний гурван долоо хоног данайж байсан Оросууд сүүлдээ барууны зэвсэглэлд аргагүй хүчин мөхсдөх болсон юм.
Баруунынхан эдийн засгийн хориг тавихдаа эрчим хүчний гол түүхий эд болсон байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүн авахгүй гэдгээ зарлаж байлаа.Энэ мэдэгдлийн дараа Владимир Путин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал яаралтай зарлан хуралдуулж ямар бодлого баримтлахаа тодорхойлсон. Владимир Путин байгалийн хийг стратегийн “зэвсэг” болгон ашиглахаар шийдсэн юм. Тэд Польш, Финланд, Болгар улсуудад байгалийн хийн нийлүүлэлтээ бууруул, газрын тосны төлбөрийг зөвхөн рублиэр төлөхийг шаардав. Австри эхэндээ шаардлагыг нь үл тоомсорлож байсан ч одоо Оростой хэлэлцээрийн ширээний ард суух гэж хэд, хэдэн удаа утсаар холбогджээ. Серб улс одоо баруун европын шүдний өвчин болчихоод байна.
Баруун Европын байр суурийг дэмжиж байгаа ч Сербийн ард иргэдтэй холбоотой асуудал тул ОХУ-аас ойрын хугацаанд байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохгүй гэж мэдэгдэв. Итали улсад мөн адил эрчим хүчний хямрал нүүрлэх эрсдэл үүссэн тул 10 гаруй хувийг ОХУ-аас нийлүүлсэн хэвээр байна.
Харин Европын холбооны тэргүүлэгч гурван улс болох Испани, Итали, Францын тал Персийн булангийн орнуудтай газрын тос, байгалийн хий нийлүүлэхээр хэлэлцээ хийгээд эхэлжээ. Европоос өөрийгөө тусгаарлаад удаагүй байгаа Их Британи ч Арабын нэгдсэн Эмират улс, Катар, Саудын арабтай ойрын хугацаанд гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Барууныхан оросуудыг буулт хийнэ гэж харж байлаа. Гэвч одоо байдал нэгэнт өөрөөр эргэсэн. Украин дахь дайралтыг барууныхнаар зөвтгүүлэхийн тулд “байгалийн хий,газрын тосны нийлүүлэлтээр дэнчин тавьж байна”. Европын холбооны удирдлагууд ид хүйтний улирал эхлэхээс өмнө байгалийн хийн өөр хамтрагч хайх эрэлд мордсон. Тэд хэрэв ойрын гурван сардаа өөр түнш олохгүй бол өвлийн улиралд Оросууд кнопоо дарна гэдгээ ил тод, дуу чанга мэдэгдчихээд байгаа билээ.
ЭРГЭЛЗЭЭ
Баруун европын орнууд нэг зүйл дээр эргэлзэж байна. Оросод тавьсан хориг үнэхээр байгаа онож чадсан уу гэж. Магадгүй европ тив хэтэрхий өндөр үнээр оросуудыг шийтгээд байгаа юм биш биз.
Анх ОХУ, Украин руу дайрсан хоёрдугаар сарын 24-ний өдөр баруу европынхон дуу нэгтэй байлаа. Тэд дуу нэгтэй Оросуудад хориг тавьсан. Гурав дахь багц хориг дээр бие, бие рүүгээ гайхсан харцаар харж эхэлсэн. Дөрөв дэхээс эхлэн дуртай дургүй хориг тавьсан. Одоо энэ хориг яв, явсаар зургаа дахь хориг дээрээ ирээд байна. Зургаан хориг тавиад ч Европын хүсэл гүйцсэнгүй. Өмнөхөөс илүү чанга хориг тавина гэдгээ зарлалаа. Энэ хооронд Унгар, Серб, Итали зэрэг улсууд эдийн засгийн хоригоос илүүтэй үр дүн өгөх арга зам хайя гэдгийг тойруу утгаар хэлсэр байна.
Одоо тоглоомын дүрэм НАТО-гийн хурлаар тодорхой болно. Асуудал нэгэнт буу шийдэм дээрээ тулчихсан тул дүрмийг НАТО тодорхойлно. Харин Европын холбоо энэ хооронд хориг тавьсаар л суух уу гэдэг сонголтын өмнө ирчихээд байна. Уншигч та санаж байгаа бол НАТО-гийн зүгээс Орос-Украины хямралыг урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэж тодорхойлсон билээ.
Европынхонд төрж байгаа нэгэн эргэлзээ бий. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэж хоёр арван ярьсан ч сэргээгдэх эрчим хүчний салбараа өдий болтол үр дүнтэй болгоогүй. Хэрэв сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулсан бол Оросуудын тоглоомноос хохирол багатай гараад ирэх байлаа. Түүнлчэн ОХУ-ын хэт хараат байдлаас гарахын тулд өөр түнш хайхын оронд ОХУ-тай гэрээ байгуулсаар байгалийн хийн нийлүүлэлтээ хангасаар өнөөг хүрчээ.
Одоогоос яг 12 жилийн өмнө Их Британийн сөрөг хүчний улстөрчид ОХУ-аас салах санаачилга дэвшүүлээд ад болж байсан билээ. Баруун Европынхон оросуудын талаар романтик төсөөлөлтэй байсан нь мэдээж. Ямарсайн даа Герман-ОХУ-ыг холбосон хийн хоолойн төсөл эхлүүлэх гээд сууж байхав дээ. Гэхдээ нөгөө талд НАТО гэх байгууллага галаар тоглож зүүн хэсэг рүүгээ хараагаа бэлчээх бүрд Оросууд Үндэсний аюулгүй байдлын бодлогоо өөрчилсөөр байсан нь нүцгэн үнэн. Хэрэв НАТО-гийн бодлогыг өөрсдийн бодлоготойгоо уяж чадсан бол европчууд өнөөдөр оросуудын кнопоос айхгүй суух байсан нь тодорхой.
ОДОО ЯАХ ВЭ...
Европын холбоо үнэхээр ОХУ-аас хий нийлүүлэхгүй бол яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Түргэн хугацаанд орлуулчих боломж байхгүй тул эрчим хүчний үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Үүнд хувийн компаниуд оролцоод хангана гэвэл бас л бүтэхгүй. Өөр түнш хайя гэвэл хугацаа их шаардана. Учир нь хоёр талын ашиг сонирхлыг тусгахын тулд гэрээ байгуулж буй хоёр талын үндэсний бодлого, эрчим хүчний бодлого зэргийг эн тэнцүүтусгах ёстой болно. Хоёр талын байгуулах гэрээг эцсийн байдлаар хэрэгжүүлэх гэсээр байдал дахиад хоёр жилийг хүлээнэ. Ихдээ нэг жил хүрэхгүй хугацаанд шийдлээ гэхэд ид хүйтэнд халаалтгүй Европ яаж аргалах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Шинэ ханган нийлүүлэгч гарч ирлээ гэхэд өмнө нь нийлүүлж байсан шиг үнээр нийлүүлэхгүй нь тодорхой.
Шинэ ханган нийлүүлэгч олохоос өмнө Европ тивд өөрсдийнхөө хэрэгцээг хангах хоёр сонголт бий. Нэг нь Нидерландын Гронингенийн байгалийн хийн орд, Нөгөө нь Герман дахь Атомын цахилгаан станцуудын сүлжээ. Сайхан сонсогдож байж болох ч Германы атомын цахилгаан станцуудын тал хувь нь засвар хийхээс өөр авралгүй болсон гэх баримт байна. Франц улсын цөмийн эрчим хүчний хэд, хэдэн станц байгаа ч 1980-аад оноос хойш бараг ашиглаагүй тул нийлүүлэлт хэвийн хэмжээнд байна гэж таамаглахад арай эрт байна.
Европын тухайд ямар ч үнээр хамаагүй гэрээ байгуулах нь чухал байгаа тул гэрээлэгч тал үүнийг их ашиг мэтээр харах нь угаасаа эдийн засгийн жам юм. Одоо европ тивд эрчим хүчний үнэ сүүлийн жилүүдэд байгаагүйгээр нэмэгдээд байна. Яг одоо Евро бүс даяар ажиглагдаад байгаа инфляцын өсөлт бол нэг талаас нийлүүлэлтийн сүлжээний, нөгөө талаас эрчим хүчний үнийн хэт өсөлттэй холбоотой гэж эдийн засагчид таамаглаж байна. Эрчим хүчний үнэ нэмэгдэхээс гадна хөдөө аж ахуйд ч эрсдэлтэй дүр зураг бий болоод эхэллээ. Учир нь байгалийн хийн гаралтай түүхий эдээр европ тив бордоогоо үйлдвэрлэдэг нийлүүлэлт зогсвол бордоогүй болох эрсдэлтэй учраас хоёр фронтод зэрэг байлдаж байгаатай ижил дүр зураг Европын холбооны удирдлагуудын өмнө гарч ирлээ.
Б.АЗЗАЯА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
oros oron putin mandtugai
Европын нэгдмэл байдал гэчихжээ нэгдмэл Европ чинь нэгдэж байгаад Сербийг яаж бөмбөгдөж байлаа Орос оролцоогүй бол хэлэлцээр ч хийхгүй үнсэн товрог болготлоо нэгдсэн дээ
NATO gej baiguullaga baihgui bsan bol ingej delhii dahinaaraa dainii gamshig amsahgui bsan biz.
Ямар ч тохиолдолд дайныг дэмжиж, буруутныг зөвтгөх аргагүй, түрэмгийлэгч орост хориг тавьсан нь зөв, эрх чөлөө, энэрэнгүй нийгэм, шударга ёсноос илүү эрх ашиг гэж үгүй. 1, 2 жилдээ хохирох ч ирээдүйд цэцэглэн хөгжих нь гарцаагүй, путлёрын дэглэм нуран унатал хоригт гацаах хэрэгтэй.
Европ- Морь унасан толгойгүй хүн. Байдан ба түүний хүүгийн эрх ашгийг хамгаалж байгаагаа мэдэхгүй царайлсан улс төрчидтэй инээмдгий хүн.