Цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн 17-р хороон дахь "Маршал таун" хотхон дотор барилгын өргүүр унаж, хоёр хүн унаж, нэг нь нас барсан гэх” дуудлага өчигдөр буюу зургаадугаар сарын 23-ны 16:00 цагийн орчимд иржээ.
Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, “Луу хүрд” ХХК-ийн шинээр барьж буй орон сууцны барилгын зургаадугаар давхрын гадна шилэн фасад хийж байсан ажилтан болох 37 настай, эрэгтэй Б, 35 настай, эрэгтэй Э нар унаж, Б газар дээрээ нас барсан бол Э нь яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгджээ.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Түүнчлэн энэ ослын өмнөх өдөр мөн тус дүүрэгт баригдаж байсан барилгын кран унаж, хоёр хүний амь нас хохирсон бөгөөд цагдаагийн байгууллагаас эдгээр хэргүүдийг шалгах Ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Барилгын гүйцэтгэгч компаниуд маш хариуцлагагүй байдаг. Жил болгон л ийм осол гардаг. Луу Хүрд гэж компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс осол гарсан байна. Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Барилгын ажлын бэлэн байдал, чанарыг шалгадаг уу. Мэргэжлийн хяналт юу хийдэг газар вээ? Ид бүтээн байгуулалтын улирал эхлэхийн өмнө бүгдийг газар дээр нь шалгаж дүгнэлт гаргах ёстой.