Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва /2022.06.15/ гарагийн ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалтыг олгох шийдвэрийг гаргасан.
Тэгвэл тус буцаан олголтыг маргаашнаас /2022.06.25/ иргэдийн данс руу шилжүүлж эхлэх аж.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Буцаан олголт дараа сарын 25-наас хийгдэнэ гэсэн Засгийн газрын журам болон хууль хэрэгжиж байгаа. Тавдугаар сарын нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлогоос тооцсон иргэн өөрөө төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалтыг зургаадугаар сарын 25-ны өдөр болон түүнээс хойш иргэдийн дансанд шилжүүлнэ" гэх мэдээллийг өнгөрсөн лхагва гарагт өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )