Хүний амь бүрэлгэж, цогцсыг шуудайлсан хэргийн сэжигтнүүдийг тогтоожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Цагаанхуаран орчмын хогийн цэгээс зургаадугаар сарын 14-ний өдөр шуудайнд хийсэн цогцос олдсон тухай өмнө нь мэдээлсэн.

Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр, Хан-Уул дүүргийн иргэн, 39 настай эмэгтэйнх болох нь тогтоогджээ. Талийгаачийг зургаан сарын өмнө нас барсан гэх бөгөөд түүний үхлийг гаднын нөлөөтэй гэж үзсэн байна.

Улмаар энэ хэрэгт холбогдуулан оршин суух тодорхой хаяггүй П.Г, Г.Г гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд тэд өнгөрөгч арваннэгдүгээр сард хамтдаа архидан согтуурч, талийгаачийн биед халдаж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top