ОЛОН ӨНГӨ: Аажуу явахыг сануулах бус аятайхан замтай болох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд таван мянга орчим хүн авто ослоос болж бурхан болсон гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий. Тийм ч учраас Тээврийн цагдаагийн албанаас “Аажуухан явбал аяндаа хүрнэ” гэсэн аяныг зохион байгуулж эхэлсэн. Гэхдээ энэ бол үнэхээр арга ядсан, хоёр муугаас арай гайгүй мууг нь сонгож буйгийн үлгэр юм.

Хэдийгээр хот хоорондын зам дээр гэрлээ шилжүүлдэггүй, хурд хэтрүүлдэг, машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, буруу газар гүйцэт түрүүлэх оролдлого хийх гээд хувь хүн, жолоочоос хамаарсан осол эндэгдлүүд их гардаг. Хариуцлагын асуудал энд яригдаж буй ч нөгөө талаасаа чанаргүй, стандартын шаардлага хангаагүй, эвдрэлтэй, энэ тэндээ далан давхар нөхөөстэй зам ч осол гарах асар том шалтгаан болж байгааг бодолцох ёстой.

Уг нь бол хот хоорондын замаа чанарын өндөр түвшинд дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, дундаа тусгаарлагчтай хийчихсэн бол гэрэл шилжүүлэх, эсрэг урсгалд орж гүйцэт түрүүлэх гэх мэт осол эндэгдэл огт гарахгүй байх боломжтой. Харамсалтай нь яг ийм зам барих гэж манай улс таван жил мунгинаж буйг Дарханы замаар жишээлж болно. Манай улсын орон нутгийн замууд малын жим шиг нарийхан, эвдрэл ихтэй байгааг богино хугацаанд өөрчилж, засаж сайжруулах хэрэгтэй. Харин үүнийхээ дараа хяналтын камераар хурд хэтрүүлсэн, осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлсэн жолоочид ч гэсэн давхар хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй байна. 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 28

Тархины тураалтай, мэдлэггүй, хамгийн гол нь хүнлэг биш адгууслаг шинжтэй, дүрэм мэддэггүй тийм хүмүүсийн урсгалд орж машинаар зорчиж байгаа хэрсүү монголчууд бид дэндүү харамсалтай байдаг. Зам нь там, хүн нь адгуус, нийгэм нь бөөн луйвар булхай, мөнгө нь цаас, хүнс нь аюултай, агаар нь хортой.

0  |  0
Top