Л.Оюун-эрдэнэ: Бүх аймаг хатуу хучилттай замаар холбогдож дууслаа

2022 оны 06 сарын 28

Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр замыг ашиглалтад оруулж, өчигдөр хөдөлгөөнийг нь нээсэн юм. Уг зам ашиглалтад орсноор Монгол Улсын 21 аймаг хатуу хучилттай замаар бүрэн холбогдож байгаа юм. Алдарт Загастайн давааны замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарын албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтдээ 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дуусаж байна. Цаашлаад шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүх боомтыг автозамаар холбохоор төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, мянганы замын бүтээн байгуулалтын замын бүтээн байгуулалтыг дуусгах түүхэн мөчийг гэрчлэх.

Хоёрдугаарт, Бичигт Зүүнхатавч, Арцсуурь Шивээхүрэнгийн боомтын зураглалыг эхлүүлэх юм. Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт, Ханги мандал, Зүүнбаянгийн төмөр замын ажил дуусна. Мөн Бичигтийн боомт, Ульхан, Хавиргын замын ажлууд эхлэх гэж байна. Ингэснээр 15-20 жилд хүрэх байсан эдийн засгийн сэргэлтийг ойрын гурван жилд багтааж хийх боломжтой. Одоо эхэлж байгаа төслүүд 1-2 жилийн хугацаанд дуусах төлөвлөгөөтэй байгаа.

Төрөөс хувийн хэвшил, иргэдэд дэд бүтцийг шийдвэрлэж өгөхөд онцгой анхаарч байгаа нь эдийн засгийг сэргээх том боломж гэж хэлж болно. Цар тахал өнгөрсөн хугацаанд амаргүй байсан ч Засгийн газарт нэг боломж олгосон. Тухайлбал, бүтээн байгуулалт дээр төвлөрч, техник эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарсан. Төр хувийн хэвшлийг бүрэн санхүүжүүлэхгүйгээр түншлэл дээр нь хамтарч ажиллана. Ажлын хэсэг далд эдийн засаг бүхий хэсгийг ил болгоно.

Цаашид боомтууд цахимжиж, дугаартай машин л зөвхөн нүүрс гаргадаг болох зэргийг төлөвлөж байгаа. Одоо хэдхэн асуудлыг шийдвэрлэж чадвал 30 жил бугшсан завхрал арилна. Үүнд шантраад том бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоож болохгүй. Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км зам гэхэд ажил нь 12 жил зогсоод байсан. Төсөв санхүү зэргээс шалтгаалж. Тиймээс бодит үр дүнтэй ажлуудын үр ашгийг иргэд илүү ойлгоно гэж найдаж байна.

Мөн үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол Улсын нийслэл ийнхүү бүх аймгуудтай дэд бүтцээр холбогдох ажил отоглож байна. Загастайн даваа өндрөөрөө монголд гуравдугаарт ордог. Тиймээс бүрэн хучигдаж байгаа даваа гэдгээрээ онцлог. Энэ бүтээн байгуулалтын хамгийн хүнд ажил нь уулын давааны ажил байсан. Монголын авто замын салбарт сүүлийн 30 орчим жилд хийгдсэн уулын ажилтай даваа болж байгаагаар ач холбогдолтой.

Мөн үндэсний компаниуд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь онцлог боллоо. Автозамын салбар үүсээд даруй 90 гаруй жил болж буй энэ хугацаанд аж ахуй нэгжүүд ямар том бүтээн байгуулалт хийж байгааг харуулж байна. Удахгүй томоохон бүтээн байгуулалтууд эхэлнэ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хилийн боомтуудыг автозамаар холбох ажил ийнхүү эхлээд явж байгаад талархаж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(202.21.97.90) 2022 оны 06 сарын 28

ерөнхий сайдаа хилээ нээгээчээ амьдрал үнэн хүнд байна иргэд ядуурч эхэлсэн шүү хүн бүрд мөнгө тарааж өгөөрэй тэтгэвэрээ нэмээрэй

0  |  0
Top