Б.Жавхлан: Монгол Улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Төрийн ордонд өнөөдөр /2022.06.28/ "Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим" хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гадаад өрийн асуудлыг хөндөж, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ирэх гурван жилд Засгийн газрын өрийг зах зээл дээр ил, тодоор тайлбарлаж, тайлагнаж явна. Монгол Улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар байна.  Монголбанкны өр 2.6 тэрбум ам.долларын зээлийн үлдэгдэл байна. Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна. Компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.долларын дотоод өр байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(66.181.161.46) 2022 оны 06 сарын 28

5хан жилийн дотор 11 тэрбумаар өсгөчихдөг үнэн дампуу гарууд шүү хажуугаар нь ковид нэртэй тэр их тусламж орж ирээгүй бол бүр байхгүй

0  |  0
Top