Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд өнөөдрийн /2022.06.29/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна.
Тухайлбал, Дарханы замын бүтээн байгуулалтын явц, 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай, Олон улсын нислэг болон Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны талаар, Газрын тос боловсруулах үйлдвэр болон Газрын тос дамжуулах хоолой төслүүдийн талаар, Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүдийн талаар зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн УИХ-ын өчигдрийн /2022.06.28/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг хуулийг дагалдаж гарах хэд, хэдэн журмыг батлан гаргах юм. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 1 )
ХОТЫН ЗАМ ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭЭР АЙМААР ТҮГЖЭЭ БОЛНО ЯДАХДАА ХОРООЛЫГ ДОТОРХ ЗАМУУДЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ХОТЫН ДАРГАА ОРОН СУУЦНЫ БАЙР ТОЙРСОН ХАШААНУУДЫГ ЗАЙЛУУЛАХААР МАШИНЫ ХӨДӨЛГӨӨН АРАЙ ЧӨЛӨӨТЭЙ БОЛНО