ЗГ: Ойн хөнөөлт шавжийг устгахад ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулахаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.29/ Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тэгвэл яг одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийж байна. Тэрбээр "Ойн хөнөөлт шавжтай холбоотой асуудал үүсээд байна. Энэ оны тавдугаар сарын 737 орчим мянган га газарт хөнөөлт шавж тархсан. Засгийн газрын хуралдаанаас нөөц сангаас хоёр тэрбум төгрөгийг батлуулж, шавьж устгах ажилд зарцуулах шийдвэрийг гаргалаа" хэмээн ярилаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top