Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг эрэн сурвалжлаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.29/ Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тэгвэл яг одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр БНСУ-д аялахаар очсон 23 Монгол иргэн сураггүй алга болж, харласан гэх асуудалд тайлбар өглөө. 

Тэрбээр "Монгол хүн Монгол хүндээ хайртай баймаар байна. Зургаадугаар сарын 22-ны өдөр очсон 23 хүнтэй холбоотой асуудал. Хугацаагаараа бол 30 хоног. Долдугаар сарын 20-ны өдөр хүртэл хайх үйл ажиллаага явагдахгүй, осолд өртчихгүй л бол. Солонгосын шар хэвлэлээр гарсан мэдээллийг л Монгол Улс явуулж байна. Үнэхээр харамсаж байна. Өнөөдрийн байдлаар ор сураггүй алга болоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа явуулаагүй" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top