Б.Одсүрэн: Иргэдийн санал гээгдэж, УИХ-д төлөөлөлгүй хоцроод байна

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж, хэлэлцүүлгийн шатанд явна. Үүнтэй холбогдуулан "Хамуг Монголын Үндэсний нам"-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Одсүрэнгийн байр суурийг сонирхлоо.


Тэрбээр "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг хараад үзэхэд Үндсэн хуульд боломжийн өөрчлөлт хийхгүй бол эрх ашигт сөргөөр нөлөөлж байна л даа. Иргэдийн санал гээгдэж байна. Одоогийн эрх барьж байгаа нам нийтдээ 44 хувийн л санал авсан. Бусад намд өгсөн иргэдийн санал маш ихээр гээгдэж байна. Үр дүнд нь УИХ-д төлөөлөлгүй хоцроод байгаа юм. Энэ нь сонгуулийн тогтолцоотой л холбоотой. Тиймэс сонгуулийнхаа тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Нэгэнт алдаа, дутагдлыг нь харсаар байтал цаашдаа энэ маягаараа явж болохгүй. Ард иргэдийн эрх ашиг хохирсоор байна. Яг энэ үндэслэлээр улс төрийн 16 нам санал гаргаж, УИХ-ын даргад хүргүүлсэн.  

Нэгдүгээрт, хүний эрхийг хангах чиглэл. Хоёрт, сонгуулийн тогтолцоо байна. Гуравт, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох чиглэл. Дөрөвт, төрийн сүлдийг өөрчлөх гэсэн зүйл дээр тогтсон. Улс төрийн нам, иргэд энэ дөрөв дээр л тогтоод яриад байна. Энэ нь ч зөв юм. Учир нь, нийтэд нь ярихаар Үндсэн хуулийн өөрчлөлт биш шинэчлэлт болно. Өнөөгийн цаг үед нэмэлт, өөрчлөлт хийгээд явах нь зүйтэй гэдэг утгаараа манай нам дэмжиж байгаа юм. 

Үндсэн хуулийг 2019 онд өөрчлөлт оруулахдаа иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдсан заалт орчихсон юм. Нам байгуулахад нийт сонгогчдын нэгээс доошгүй хувь байна. Энэ заалт 2028 оноос эхэлж хэрэгжинэ. Хэрэв одоо нэмэлт, өөрчлөлт оруулах юм бол түүнийгээ засах нь зөв л гэж бодож байна. Дээр нь, сонгуулийн тогтолцоогоо өөрчилж байж л олон намын төлөөлөл орж ирэх боломж бүрдэнэ. Иргэдийн санал гээгдэхгүй болно. Ингэж байж УИХ-аас гарсан хууль, тогтоомж, шийдвэр нь ард түмний төлөөллийг хангаж чадна" гэж ярилаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.73.251) 2022 оны 07 сарын 04

Ганц хүнтэй буюу ганц гишүүнчлэлтэй наманцарын дарга КККККК

0  |  0
lol(66.181.160.8) 2022 оны 07 сарын 04

ene balai shahuu yum

0  |  0
Иргэн(59.153.113.109) 2022 оны 07 сарын 04

Энэ цаг үед одоогийн байгаа новшнууд байсан цагт хөхөө шиг донгодоод тогос шиг гоёод ч ард иргэдээс санал авахгүй л байх

0  |  0
тэрслүү үг(192.82.77.253) 2022 оны 07 сарын 04

наадамд барилдаж түрүүлэх бөхийн боломжийг алдагдуулахгийн тулд түрүү бөхийн тоог барилдсан бөхийн тоотой адилхан болгое.тэгвэл түрүүлэх бөхийн хөдөлмөр гээгдэхгүй.

0  |  0
Top