Б.Жавхлан: Энэ жил Засгийн газарт төлөх өр байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Засгийн газар өнөөдөр /2022.07.05/ ээлжит бусаар хуралдаж байна. 

Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар яг одоо Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна. Тэрбээр ""Энэ жилийн хувьд Засгийн газарт төлөх өр байхгүй. Ирэх жилийн есдүгээр сард төлөх өр бий. Дээр нь АИ92 шатахууны үнийг наадмын дараах үе хүртэл тогтвортой барьж чадлаа. Нөөцийг сар сараар татдаг байсан бол дөрвөн сарын төлбөрийг урьдчилж төлснөөр 25 хувийн хямдрал авч чадсан. Энэ 15 компанид Засгийн газар баталгаа гаргаж өгч, нэг доор 109 сая ам.долларыг ОХУ-д төлсөн" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top