Б.Цогтгэрэл: Сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, хоёр танхимтай болох хэрэгтэй 

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлээс байр суурийг нь сонирхож, зарим асуултад хариулт авлаа. 


-Үндсэн хуульд дахин гар хүрэх асуудал хөндөгдөж, хэлэлцүүлгийн шатанд явна. Таны хувьд Үндсэн хуульд нэмэл, өөрчлөлт оруулах эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ, дэмжих үү?

-Тийм ээ, дэмжинэ. 

-Яагаад өөрчлөлт хийх ёстой юм бэ. Шалтгааныг нь тодруулж болох уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж байгаа. Манай намын зүгээс Үндсэн хуулийг шинээр гаргах асуудлыг олон жил ярьсан. Гэхдээ эрх баригчдын хүсэл зорилго учраас тэднээс хамаарна. Одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байна.

Дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа юм билээ. Нэгт, сонгуулийнхаа тогтолцоог өөрчилье. Хоёрт, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлье. Гуравт, давхар дээлний асуудал хөндөгдөж байна. Дөрөвт, төрийнхөө сүлдийг өөрчилье гэж байгаа юм. 

Яах вэ, эдгээрийг буруутгахгүй. Хамгийн гол нь, монголын нийгэмд тулгамдаж байгаа асуудал шийдэгдэх үү гэдэг нь чухал юм. Авлига арилах уу, ил тод байх уу гэдгийг нийгэм харж байна. Дан ганц гишүүдийн тоог нэмэх асуудал ярих юм бол нийгэм дэмжихгүй. УИХ-ын гишүүд тойрогоо ажилласан, иргэдийн саналыг сонссон байх. Иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай юм. Улстөрчид тогтолцооны өөрчлөлт хийх асуудлыг хөндөж байна.

Парламентын засаглалыг төлөвшүүлэх гэдэг нь нэг танхимтай байхад хэрэгжих үү гэдэг нь асуудал л даа. Энэ бүх асуултад хариулна. Их олон улс төрийн нам хоёр танхимтай болох асуудлыг ярьж байна. Төлөөлөгчдийн танхим байгуулах, түүнийгээ намгүй байхаар байлгаж болно. Тоо нь хэд ч байж болно. Тэд зарим хуульд хориг тавьдаг эрхтэй байх хэрэгтэй. Ингэх аваас нийгэм харьцангуй шударга болно гэж харж байна.

-Гишүүдийн тоог нэмэхээр хяналт сайжирна гэж яриад байгаа шүү дээ?

-Бие биеэ хянана гэж байхгүй. Төлөөлөгчийн танхим нь хяналтын үүргийг бол гүйцэтгэнэ. 

-Засгийн газрын гишүүдийг парламентаас сонгодог байх, "давхар дээл"-ний асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Давхар дээлний асуудал бол зарчмын хувьд буруу. Өөрсдөө өөрсдөдөө зориулж хууль гаргаад түүнийгээ хэрэгжүүлэхээс гадна өөрөө хянана гэдэг нь боломжгүй зүйл юм. 

-Дан дээлтэй л байх ёстой гэж үү?

-Тийм. Яах вэ, гадны хөгжсөн орон бол байж болох байх. Харьцангуй олон гишүүнтэй орон шүү дээ. 

-Сонгуулийн холимог тогтолцоотой болохгүй бол иргэдийн санал ихээр гээгдэж байна гэдэг асуудлыг хөндөж байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?

-Нэг танхим бол олонхийн дарангуйллыг бий болгодог нь харагдаад байна. Нэг намын зонхиолсон зүйл бол нэг танхимтай үед л бүрддэг. Өнөөдөр Монгол Улсын нийгэмд парламентын засаглалаа төлөвшүүлэх дутагдаж байна. Тулгуур нь улс төрийн нам. Улс төрийн нам хэзээ бэхждэг вэ гэхээр холимог тогтолцоо юм. Тиймээс сонгуулиа холимог тогтолцоогоор явуулах нь зөв. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.80.210.183) 2022 оны 07 сарын 07

одооны 76-г буухад нь тиойргийн сонгогчид нь ирж тосоод тойрогтоо очоод толгойг нь авах ёстой гэж хууль гаргаад зайлцгаа.

0  |  0
PKXNY(119.40.98.177) 2022 оны 07 сарын 07

ДУТ

0  |  0
Чимэд(124.158.69.28) 2022 оны 07 сарын 07

Хоёр танхимтай байж болно.Олон үндэстэн бүхий улсад хоёр танхим байдаг бололтой.Хүн амын өсөлттэй гишүүдийн тоог холбож ойлгох буруу.Хэдэн хүн суугаад хэлэлцвэл хамгийн зөв шийдвэр гаргах вэ гэдэгтэй уялдуулах.Хараат бус шүүх гэдгийг ерөөсөө шүүх ажиллагаанд орлцохгүй гэдгээр биш шүүхийн шийдвэрийг хэн нэгэн хянахгүй байх гэх маягаар ойлгогдоод хамаг будлиан эндээс гарч байна.Жишээ:Баярцогтод нэг шүүх нь 10 жилийн ял өгөв.Давах шүүх нь 4.8 жил болгов.Дээд шүүхийн 2 шүүгч гэмт хэрэг биш гэж үзэв.Эндээс харахад бүгд нэг л хууль баримталсан шүүгч нар минь яаж шийдээд байнаа.УИХ хянадаг болох.

0  |  0
Top