БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайванийн арлыг тойрсон тэнгис болон агаарын орон зайд бүх төрлийн цэргийн сургуулилт хийсэн тухай Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн командлалын албан ёсны төлөөлөгч Ши И мэдээлжээ.
Түүний хэлснээр, сүүлийн үед АНУ Тайванийн салан тусгаарлах хүчнийг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь ямар ч үр дүнгүй, Тайванийн хоолой дахь энх тайвныг ганхуулж, бүс нутагт хурцадмал байдлыг гүнзгийрүүлж байна. Хятадын арми үндэсний тусгаар, аюулгүй байдал болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг шийдвэртэй хамгаалж, Тайванийн тусгаар тогтнох аливаа оролдлогыг таслан зогсоох болно гэж Ши И онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )