НААДАМ: Урианхай сур харвааны мэргэдүүд тодорлоо

2022 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам 7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ.

Наадмын дүнгээр тэргүүн байранд Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг улсын мэргэн цол хүртсэн бол дэд байранд Баян-Өлгий аймгийн “Алдар Жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл, гуравдугаар байранд Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр нар тус тус шалгарчээ. Харин дөрөвдүгээр байранд Баян-Өлгий аймгийн “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Баттулга нар орсон юм.

Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг бөгөөд онооны систем нь сум нь байг оноод зогсохгүй цааш гурван метрийн цаана давж байж тооцогддог онцлогтой ажээ. Энэ жилийн урианхай сурын харваанд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь зэрэг аймгуудаас 330 гаруй харваачид онч мэргэнээ сорин оролцсон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top