Үндэсний шагайн харвааны мэргэд тодорлоо

2022 оны 07 сарын 13

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр үндэсний их баяр наадмын шагайн харвааны мэргэд тодорлоо.

Тэмцээнд:

1 дүгээр байр: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн Номт Даншиг ХХК-ийн баг

2 дугаар байр: Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Гуа -Орд баг

3 дугаар байр: Аймгийн Гоц Мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Шонхор баг

4 дүгээр байр: Монгол Улсын Хошой мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн Хан Хэнтий баг

5 дугаар байр: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, АПУ ХК-ийн баг

6 дугаар байр: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймаг, Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн баг

7 дугаар байр: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Л.Болд ахлагчтай Улаанбаатар Төмөр Замын баг

8 дугаар байр: Б.Түмэннасан ахлагчтай Хэнтий аймгийн Бэрх багууд тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top