Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны Даага насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.
Уралдаанд нийт 440 даага бүртгүүлснээс 284 даага уралдаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын 219 дугаартай хээр даага торгон жолоогоор өргүүллээ. Даагыг Дулмаагийн Төгөлдөр хэмээх 11 настай хүү хурдлуулжээ.
Харин Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн уяач Лутаагийн Эрдэнийн 846 дугаартай хээр даага энэ жилийн баян ходоод болж, ирэх жилийн түрүү магнай болох ерөөлийг өргүүллээ. Даагыг Амгаланбаатарын Мөнгөн-Эрдэнэ хэмээх 10 настай хүү унаж, хурдлуулжээ.
Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын 219 дугаартай хээр (унаач: Дулмаагийн Төгөлдөр, 11 настай, эрэгтэй)
Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын 1009 дугаартай хүрэн (унаач: Баттогтохын Батболд, 12 настай, эрэгтэй)
Айргийн гурав: Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэвийн Баярбатын 955 дугаартай халтар (унаач: Батболдын Баттөгөлдөр, 12 настай, эрэгтэй)
Айргийн дөрөв: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач САУ Пүрэвдоржийн Даваанямын 160 дугаартай хүрэн (унаач: Уранцэцэгийн Ананд, 8настай, эрэгтэй)
Айргийн тав: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын 396 дугаартай хүрэн (Мөнхзулын Адистаа, 10 настай, эрэгтэй)
6 дугаар байр: Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач ААУ Дамдинсүрэнгийн Ариуннарангийн 786 дугаартай хээр халзан (унаач: Бямбабаярын Улсболд, 11 настай, эрэгтэй)
7 дугаар байр: Увс аймгийн Зүүнговь сумын уяач Бадарчийн Норовсамбуугийн 407 дугаартай хар (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)
8 дугаар байр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Лантуутогоогийн Жаргалсайханы 628 дугаартай хүрэн халзан (унаач: Чулуубямбын Тэнгис, 13 настай, эрэгтэй)
9 дүгээр байр: Архангай аймгийн Өгийнуур сумын уяач Пүрэвбаатарын Мөнхтулгийн 509 дугаартай халтар (унаач: Норжидмаагийн Зол-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)
10 дугаар байр: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамдинсүрэнгийн Амармэндийн 958 дугаартай хонгор халзан (унаач: Мөнхбаярын Мөнхтэмүүлэн, 9 настай, эрэгтэй)
Баян ходоод: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн уяач Лутаагийн Эрдэнийн 846 дугаартай хээр (унаач: Амгаланбаатарын Мөнгөн-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)
Сэтгэгдэл ( 0 )