Өмнөговь аймгийн арслан Э.Нямаа УЛСЫН НАЧИН цолонд хүрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. 

Начны даваанд шинэ цолтнууд тодорсоор байна. 

Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, "Эрхэт Монгол" группийн бөх, аймгийн арслан Э.Нямаа тавын даваанд Улсын заан Н.Жаргалбаярыг давж, Улсын начин цолны болзол хангалаа.

Түүнчлэн тавын даваанд тунасан аймгийн арслан О.Наранбаатар, Аймгийн харцага Э.Батмагнай нарын барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Аймгийн заан Энхтүвшингийн Батмагнай илүүрхэн барилдаж, Улсын начин цолны босгыг итгэл төгс давлаа.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ррр(202.55.188.39) 14 цагийн өмнө

Хол явахгүй начин да

1  |  0
хараа(66.181.190.25) 14 цагийн өмнө

цолыг нь хурааж шоронд сэддоржтой нь хий

3  |  0
Зомби(202.179.25.88) 14 цагийн өмнө

Орлогч нь мөнгө шилжүүлээд үү кккк

1  |  0
Өмнөговь(202.126.90.146) 14 цагийн өмнө

Өмнөговийнхон овоо мөнгө гаргах биз

1  |  0
Зочин(202.126.90.60) 14 цагийн өмнө

Түгжил Нямаа одоо авилга Нямаа болсондоо

2  |  0
Close menu