Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн нэр бүхий бөхчүүдэд өнөөдөр /2022.07.13/ Хүй мандлын ногоон дэвжээнээ чимэг олголоо. Чимгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан гардуулан өгсөн юм.
Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд найм давсан Улсын даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нарт "Бууршгүй хүчит" чимэг, Монгол Улсын аварга С.Мөнхбатад "Үлэмж хичээнгүй" чимэг,
Зургаа давсан Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын заан Д.Анар нарт "Үнэн зоригт" чимэг олгов.
Тав давсан Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү нарт "Улам нэмэх" чимгийг тус тус олголоо.
Сэтгэгдэл ( 1 )
100, 101 жилийн ойн баяр наадмын онцлох үйл явдал. Шинэ аварга Хангай наадмын түрүү бөх болов. Орхонбаяр 34 насандаа арслан цолонд хүрч үзүүрлэв. Алдарт бах Баянмөнх зодог тайлав. Увс аймгийн Тэс сумаас 9 залуу бөх 5 ын даваанд гарч хүч үзэв.85 настай ахмад бөх улсын заан Лхагвасүрэн зодоглов. БаянӨлгий аймгаас 76 жилийн дараа заан цолтон төрөн гарав. Ховд аймаг аварга цолтой бөхтэй болов. Өсөхбаяр, Сумъяабазар, А.Сүхбат нар ахмад аваргуудын тоонд орж хишиг хүртэв. А. Сүхбат эрэмбээ андуурч уурлаад барилдсангй. Оюунболд 3 ын даваанд өөрийг нь унагасан Улсболдыг цохиж авав.