Аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр нарт үзүүр, түрүүний шагналыг гардууллаа

2022 оны 07 сарын 13

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үзүүр, түрүү, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь өнөөдөр /2022.07.13/ Хүй мандлын ногоон дэвжээнээ олголоо.

Улсын их баяр наадамдаа арав даван түрүүлж, Улсын харцага цолноос Аварга цолонд хүрсэн О.Хангайд түрүү бөхийн бай шагнал, алтан медалийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав нар гардуулж, баяр хүргэлээ.

Их наадмын үзүүр бөх, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын шинэ залуу арслан Б.Орхонбаярт бай шагналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг гардуулж, баяр хүргэлээ.

Баяр наадмын их шөвөгт шалгарсан Монгол Улсын даян аварга Н.Батсуурьт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар комиссын дарга БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Д.Ганхуяг гардуулж, баяр хүргэлээ.

Их баяр наадамдаа амжилттай барилдаж, шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн Улсын аварга П.Бүрэнтөгсөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссын гишүүн, хошууч генерал Ш.Лхачинжав шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Мөн Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд найм давсан Улсын даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нарт "Бууршгүй хүчит"  чимэг, Монгол Улсын аварга С.Мөнхбатад "Үлэмж хичээнгүй" чимэг,

Зургаа давсан Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын заан Д.Анар нарт "Үнэн зоригт" чимэг олгов.

Тав давсан Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү нарт "Улам нэмэх" чимгийг тус тус олголоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.122.48) 2022 оны 07 сарын 17

Tsaan ni bga hurandaa ymar pyldag be jiriin irgentei bol yaj haritsah bol ard tumend

0  |  0
Top