Шинэ арслан Б.Орхонбаяр гэж хэн бэ

2022 оны 07 сарын 13

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван үзүүрлэж, УЛСЫН АРСЛАН цолыг хүртсэн Баярсайханы Орхонбаярын талаар товч мэдээллийг хүргэе.

Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долоодугаар сарын 1-нд төрсөн. 95 кг жинтэй, 180 см өндөр.

"Боохой" хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан.

Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх үзүүлж байж.

Тэрээр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Б.Орхонбаяр 2020 улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.

Тэрбээр 2022 оны ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж улсын арслан цол хүртсэн билээ.

 

ТҮҮНИЙ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД УЛСЫН НААДМЫН ДЭВЖЭЭНД ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТЫГ ХАРУУЛБАЛ,
 

Он

Амжилт

Бөхийн тоо

2019

АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512

2020

АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан " Өсөх идэр " чимэг нэмсэн.

512

2021

2020 онд аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.

512

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.35) 2022 оны 07 сарын 13

Нас залуу байна, дархан аврага бол энүүхэнд шүү, хичээгээрэй хүү минь

4  |  0
зочин(150.129.140.132) 2022 оны 07 сарын 13

сайхан тогтуухан, тэвчээртэй залуу байна лээ, Орхонбаяр дүүдээ монгол улсын даян аварга болохыг хүсэн ерөөе

6  |  0
Top