Аймаг, цэргийн цолтой 17 бөх УЛСЫН НАЧНЫ болзол хангалаа

2022 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд 64 бөх зодоглолоо.

"Улсын начин" цол олгох энэ хариуцлагатай барилдаанд аймаг, цэргийн цолтой 17 бөх улсын цолны болзол хангалаа.
 

НАЧНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД
 
1. Булган аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл
2. Хэнтий аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
3. Өмнөговь аймгийн арслан Б.Мижидсүрэн
4. Увс аймгийн арслан Н.Хүрэлсүх
5. Булган аймгийн заан Б.Түвшинтөгс
6. Булган аймгийн заан Э.Энх-Амгалан
7. Булган аймгийн арслан Э.Сумъяабат
8. Увс аймгийн заан О.Түмэн
9. Завхан аймгийн цэргийн арслан М.Лхагвагэрэл
10. Өвөрхангай аймгийн заан Ц.Бямба-Отгон
11. Өмнөговь аймгийн арслан Э.Нямаа
12. Ховд аймгийн харцага Б.Сосорбарам
13. Увс аймгийн арслан Х.Оргилболд
14. Орхон аймгийн арслан Ө.Батзул
15. Хэнтий аймгийн арслан Г.Бадрах
16. Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадорж
17. Баянхонгор аймгийн заан Э.Батмагнай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top