Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

2022 оны 07 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. /Соёолонгийн уралдааны эхний 10 байрт хурдалсан морьдын мэдээллийг ЭНД дарж уншина уу./

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт Хүй мандал галд зочлов. Тус галд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Тод манлай уяач Т.Ихбаярын уясан хээр азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манлай уяачид болон тэнд цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top