Найрамдлын Дархан хотынхон налгар сайхан наадаж байна

2022 оны 07 сарын 10

Монголын төрт их улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялан мандсаны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Дархан хот байгуулагдсаны 60, 61 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна.

Баяр наадамд:

 
- УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн яамны сайдын үүргийг түр хамаарагч Болдын Жавхлан,
- УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Баагаагийн Баттөмөр,
- Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Байнгын Хорооны дарга Гонгорын Дамдинням,
- Улаан-Үд хотын захирагч Шутенков Игорь Юрьевич
- Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович,
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид,
- Дархан хотын үе үеийн удирдлагууд, ахмад дайчид, Хөдөлмөрийн баатар, гавъяатууд хүрэлцэн ирж Дарханчуудтайгаа хамт наадамлаж байна.
 
Баяр наадмыг аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал нээсэн юм.
 
1961 онд МХЗЭ-ийн илгээлтийн эзэд, ЗХУ, Болгар, Чех, Польш, Унгар зэрэг ах дүү 6 орны мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Дархан хотыг бүтээн байгуулсан түүхтэй. Дархан хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж байна.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top