Төв аймгийн Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 11

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр (2022.07.11) Хүй долоон худагт азаргын уралдаанаар үргэлжилж байна. Азарганы уралдаанд 283 азарга бүртгүүлснээс 202 нь тэнцэж, гараанаас гарсан.

Хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүллээ. Хээр азарга их хурдын нэг түрүү, улсын наадмын нэг түрүү, бүсийн хоёр айрагтай манлай юм. 

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Х.Аминхишигийн Цолмон зээрд ирлээ.

Айргийн тавд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, П.Батсайханы Титэм халзан азарга,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач, Т.Галбадрахын хүрэн азарга, 

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Манлай уяач Г.Батболдын халтар азарга хурдаллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top