Энэ сарын 8-нд сонгуулийн сурталчилгааны үеэр буудуулж, амь насаа алдсан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулгын ёслол Токио хотын Буддын сүмд боллоо.
Ёслол хаалттай явагдаж, зөвхөн гэрбүл, хамгийн ойр дотнын найзууд нь оролцсон юм.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хүрэлцэн ирж, Абэг анд нөхрөө хэмээн нэрлэлсэн.
Сүмийн хашаанд энгийн иргэдэд зориулан Шинзо Абэгийн хөргийн дэргэд цэцэг тавих талбай гаргасан байлаа.
Маш олон хүн ирсний дотор хөдөө орон нутгийнхан их байв.
Ёслолын дараа Абэгийн цогцсыг чандарлах газарт хүргэжээ.
Шинзо Абэг төрсөн нутагт нь буюу Нагато хотод оршуулна.
Тэнд түүний аав, ГХЯ-ны сайд асан Шинтаро Абэг оршуулж байжээ.
Шинзо Абэ Японы түүхэнд хамгийн урт хугацаанд засгийн эрх барьсан Ерөнхий сайд болон түүхэнд үлдсэн.
Японы Засгийн газраас түүнд төрийн дээд шагналаа нэхэн олгосон.
Сэтгэгдэл ( 0 )