Сэтгүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг "Ардын эрх" нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор УИХ-ын гишүүн С.Батболд оролцлоо. Ярилцлагыг бүрэн эрхээр нь хүргэж байна.
-Сайхан зусаж байна уу. Тойрогтоо ажиллаж яваад ирэв үү?
-Сайхан. Сайхан зусаж байна уу. Би таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо дөрвөн удаа нь Нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдож байсан бол өнгөрсөн УИХ-ын сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон. Говийн ажил, амьдралтай илүү ойрхон танилцаж, хамтран ажиллах завшаан, хариуцлага хоёр хамт ирсэн л дээ. Хөдөөгийн ажил амьдралыг ерөнхийдөө мэднэ. Гэхдээ ингэж бүр тулж байсан нь харьцангуй бага. Сая говь нутгаар явж байгаад ирлээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад зуншлага сайхан болж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар говийн иргэд ямар санал бодолтой байна. Тойргуудын уулзалтыг ажиглахад иргэд үнийн өсөлт, бензин шатахуун зэрэг амьжиргааны асуудалд түлхүү байр сууриа илэрхийлж байгаа харагдсан?
-Ер нь манай говийн ард иргэд говь шигээ уужимхан сайхан хүмүүс. Асуудалд холч ухаанаар харж, хандах хандлага байна. Мэдээж хэрэг ажил, амьдрал цаг үеийн асуудал, ярих зүйл байна. Үндсэн хуулийн үзэл санаа нь ч тэр юм. Ард иргэдтэйгээ уулзаж, зөвшилцөж, санал бодлыг нь сонсох ажил учраас энэ хүрээнд Говьсүмбэр, Дундговь аймагт ажиллалаа. Иргэд, ялангуяа манай ахмадууд, залуус тодорхой зүйл ярьж байна. Тодруулж учрыг нь ухаж, ач холбогдлыг нь ойлгож хандаж байна
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага байна. Ямар үндэслэлээр явж байна гэх зэргээр мэдээлэл авсныхаа дараагаар үнэхээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм байна гэж байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ бодох зүйлүүд ч байгааг хэлж байв. Тухайлбал, гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо зэргийг хөндөж байна. Ялангуяа орон нутагт ажлын байрыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, орон нутагт залуусын амьдрах орчин бүрдүүлэх, орон нутагт тав тухтай амьдрах дэд бүтцийг бий болгох зэргээр орон нутгийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч өгөөч гэдэг санал хүсэлтийг түлхүү тавьж байна.
-Хувь гишүүнийхээ хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Ямар нэгэн өөрчлөлт хийх цаг үе мөн үү гэвэл мөн. Аль ч Засгийн газрын үйл ажиллагааг хэн нь сайхан илтгэл тавив гэдгээр нь дүгнэдэггүй. 2008-2012 онд эдийн засгийн өсөлт ямар байв гэдгийг тоон үзүүлэлтээр харъя л даа. 2008-2009 онд эдийн засгийн хямралтай байсан учраас эдийн засгийн өсөлт хасахтай байв. Ган, зудаас гадна дэлхийн эдийн засгийн хямралтай байсан үе. Дараа нь 2010-2012 онд эдийн засаг 10-17 хувийн өсөлттэй байснаа дараагийн Засгийн газрын үед тэг болтлоо буурдаг, ийм савлагаатай, тогтворгүй, “салхитай” эдийн засаг, хөгжил байгаад байгаа нь тогтолцоонд асуудал байгааг харуулж байгаа юм.
Тогтвортой хөгжлийн бодлого, зөв засаглал үгүйлэгдэж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008-2012 онд өсөж 4200 орчим ам.долларт хүрч байснаа буурч 3000 гаруй ам.доллар руу ороод буцсан байдаг. 2012 онд Валютын сан, Дэлхийн банк тогтвортой хөгжлийн бодлогоо хангаад төрийн бодлогын залгамж чанар хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвартай таатай орчин бүрдүүлээд хариуцлагатай эдийн засгийг авч явбал Монгол Улсын эдийн засаг 2012 оноос хойш 15-20 жилийн туршид жилийн дундаж өсөлт нь 15 хувиас буухгүй гэсэн төсөөлөл гаргаж өгсөн. Тэр агуулгаар явах юм бол бидний гайхаж, бишрээд байдаг Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмиратын эдийн засаг шиг өсөлт рүү очих үндэс суурь байна гэж тухайн үеийн Дэлхийн банк, Валютын сан дүгнэлт гаргасан байдаг. Бид өөрсдөө яривал үнэмшихгүй шүү дээ. Манай улстай хамтарч ажилладаг хөндлөнгийн эдийн засгийн түнш байгууллагуудаас гаргасан дүгнэлт, төсөөллүүд ийм байсан. Гэтэл эдгээр нь хэрэгжээгүй. Аль ч Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт өссөн, буурсан гэдгээр нь ярихгүй тэр хүн нь их муу байсан, тэр хүн нь их сайхан хүн байсан гэхчлэн субьектив талд анхаараад байдаг.
-Дэлхийн эдийн засаг хямарч байхад Монголын эдийн засаг өсөж байсан зүй тогтлыг энд ярьж байна шүү дээ. Олон улсын байгууллагуудын зөвлөмж хэрэгжихгүй байсан шалтгаан нь юу байсан юм бэ?
-Сонгуулийн дараа дараагийн Засгийн газар гарч ирээд өмнөх Засгийн газрын ажил бол хөөс байсан. Буруу бодлого байсан гэдэг. Жишээлбэл, бид гадны хөрөнгө оруулалтыг ингэж татахгүй гэхчлэн эрс өөр бодлого гаргаж ирээд өмнөх Засгийн газрынхаа суурь боломж дээр хөрөнгө босгоод авчихаж байгаа юм. Чингис, Самурай гээд баахан бондууд татаж, ачаалал үүсгэсэн мөртөө хөрөнгө оруулалтаа түлхчихсэн. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт аль аль нь татагдсан. 2008-2012 онд Монгол Улс яг эдийн засаг, хөрөнгө оруулалтын утгаараа ид моодонд орж байсан үе. Монгол моодонд орлоо. Дараа нь энд нэг зүйл байгаа юм
Монголчуудад ерөөсөө залгамж чанар байхгүй, өмнөх Засгийн газрынхаа ажлыг үгүйсгэдэг юм байна. Ярьсан хэлсэндээ байдаггүй, найдваргүй түнш юм байна. Найдвартай банк, санхүү, татварын бодлого явуулдаггүй юм байна. Ер нь “мурьж” мэдэх юм байна гээд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа буцаагаад татчихаж байгаа юм. Дахиад хэлэхэд засаглалын, залгамж чанарын, хариуцлагын, өрсөлдөх чадварын яг сонгодог утгаараа урт болоод дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал улс төрөөс хамааралтай савлагаатай байна гэсэн үг. Том утгаар нь яривал систем болон тогтолцоонд засаж залруулах юм байгаад байна. Яаж засаглалыг зөв байлгах ёстой юм бэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. 1992 оны Үндсэн хуулиа батлахдаа харьцангуй туршлага багатай байсан байгаа юм. Гэхдээ мэдээж тухайн үеийн тэргүүний улс төрчид, депутатууд тал бүрээс бүх талаас нь тунгааж, сайн Үндсэн хууль гарсан гэдэгт эргэлзэх зүйл байхгүй.
Тэгээд ч 30 жилийн хөгжлийн үндсэн чиглэл болж ирсэн. Харин одоо цаг хугацааны хувьд гэдэг нь дүгнэлт хийх, шилжилтийн үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дүгнээд дараагийн шат руугаа орох цаг үе иржээ. Япон лугаа хөгжье гэж ярьдаг. Тэгж хөгжихийн тулд тоглоомын дүрэм Япон лугаа л байх ёстой. Ажлаа бага ярьдаг цэцэн цэлмэг биш хүмүүс муу хүний дүр лүү их шахуулна. Мэргэн цэцэн үг иш татаж нийгэмд байгаа асуудлыг яриад сайхан болчихдог бол хэн ч яриад байж чадна. Гэтэл яг хийх тухай асуудлыг хөнддөггүй. Харин миний анзаарч байгаагаар залуу үе маань хийсвэрлэхээс илүү асуудалд бодитой хандаж, ажлаа л хий гэдэг шаардлагыг тавьж байна. Үүнийг цаг үеийн зөв хандлага, шаардлага гэж үзэж байна. Би харьцангуй бага ярьдаг. Ерөнхий сайд байхдаа ажлаа ярихаас өөр аргагүй учраас ярьж байсан. Тав сонгогдсон туршлагаасаа харахад тасралтгүй ч ярьсан нь сонгогдохгүй байх жишээтэй. Тэгэхээр ам, ажлын зөрүүгээр сонгодог, шаарддаг болж байна гэж харж байна.
-Та бүрэн хэмжээний нэвтрүүлэгт хамгийн сүүлд хэзээ орсон бэ?
-Би ер нь бараг орж үзээгүй.
-Та 2000 оноос хойш Монголын улс төрд бодлого тодорхойлох түвшинд тасралтгүй ажиллажээ. Эргээд харахад танд ямар дүгнэлт буудаг вэ?
Нэгдүгээрт, эрх зүйн залгамж, чанар хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, дунд бөгөөд урт хугацааны хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчин, түүнийг дүгнэдэг шалгуур, дүгнэлтүүд байж цаашаа явна. Нөгөө талаас мэдээж хэрэг бодлого хэрэгтэй. Тухайн Засгийн газруудад залгамж чанараас гадна шинэлэг, шинэчлэлийн бодлого гаргаж байж урагшаа явах ёстой. Хямрал дээр өөрсдөө улс төрийн хөөсрөлт гаргаж, янз бүрийн тэмцлээр давж гарна гэвэл улам л асуудал нэмнэ.
-Цаг хугацаа гэдэг мөнгө, санхүүтэй хос морь шиг холбоотой юм байна. Цаг хугацаа хэдий чинээ алдана, төдий чинээ эдийн засгийн алдагдал ард нь байж байдаг дүр зургийг бид одоо даван туулж байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй хэвээр л байна. Ирэх намар манай эдийн засаг ийм байдлаараа байвал бидний өмнө юу хүлээж байна вэ?
-Биднээс хамааралтай зүйл байвал засаж, залруулаад явах ёстой. Хамаарал багатай зүйл дээр яаж даван туулах вэ гэдэг дээр УИХ, Засгийн газар нийгэмтэйгээ ярилцаж, хүчээ нэгтгэж, хамтын хүчээр давах ёстой. Түүнээс биш нөхцөл байдлын бэрхшээл дээр улс төр, шантааж хийх нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгодог. Энэ нь сайн хүн гаргаж ирэх яриа болдог, муу хүнийг тодруулах үйл явц болдог нь их хортой. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хоёр хөрштэйгөө бодит нөхцөл, амаргүй байдлыг зөв тооцож, тулж ирсэн хүндрэлийг давж гарах шийдлийг зөв гаргах нь ард түмний эрх ашигт нийцнэ гэж бодож байна. Улс төрийн өрсөлдөөн байх ч үнийн өсөлт, инфляц, гадаад нөхцөл байдал, төлбөр тооцооны бэрхшээл, дэлхийн зах зээлд бий болж болзошгүй эрсдэл, хямрал дээр өөрсдөө улстөрийн хөөсрөлт гаргаж, янз бүрийн тэмцлээр давж гарна гэвэл улам л асуудал нэмнэ.
Өөрөөр хэлбэл, “Бодоод бодоод бодын шийр дөрөв” үед судалгаа, шинжилгээнд суурилсан зөв шийдлүүд л гарах ёстой. Иргэдийн амьдралд байгаа бэрхшээлийг улам дэвэргэлээ гээд Монгол Улс, Монголын ард түмэн хожихгүй.
С.БАТБОЛД: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙГ БҮТНЭЭР НЬ ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАРТАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН
-Одоогоос зургаан жилийн өмнө 2016 онд Монгол Улсын өр зээлийн байдлыг судлах ажлыг хэсгийг та ахалж байсан. Одоо манай улсын гадаад өрийн хэмжээ 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Нэмж Азийн хөгжлийн банкнаас 650 сая ам.доллар зээлэх тухай ярьж байна. Энэ менежмент зөв үү. Үр дүн нь юунд хүргэх вэ?
-Эдийн засагт зохистой харилцаа байх нь чухал. Ялангуяа эдийн засгийн шилжилтийн үед байгаа манай улсын хувьд олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Олон улсын хандивлагч орнуудын болон банк санхүүгийн харилцаа аль ч оронд байх ёстой. Ялангуяа хөгжиж буй орнуудад гарцаагүй байх ёстой зүйл. Ганцхан энэ харьцаа алдагдах, энэ дотор томоохон бодлогын алдаа гарах нь хортой.
Би өөрийнхөө удирдаж байсан Засгийн газрын үеийн тоог арай илүү мэдээд байна л даа. Тухайн үед шинээр өр тавих нь харьцангуй бага байсан. Сүүлд 2011 онд Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан. Ингэхдээ зөвхөн Засгийн газрын баталсан төслүүд тэр дотроо дэд бүтэц, эрчим хүч, бүтээн байгуулалт гэж онцолсон байдаг. Гэвч сүүлдээ буруу замаар орсон. Тэр үед санхүүжилтийг яаж хийх вэ гэдгийг бас ярьсан.
Нэгдүгээрт нь тухайн үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайн байсан учраас Монгол Улсын Хөгжлийн банкны анхны зээлийг Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банкны өөрийнх нь баталгаагаар 580 сая еврогийн зээлийг дэлхийн санхүүгийн зах зээлээс босгож ирсэн. Таван тэрбумыг аваач гэсэн захиалга орж ирснээс 580 сая еврог л бид авсан. 2012 оны дөрөвдүгээр сард энэ зээлийг аваад, сонгууль болох гэж байсан учраас бүтээн байгуулалтын төсөл рүү орох ёстой гээд ашиглалгүй дараагийн Засгийн газартаа бүрэн бүтнээр нь үлдээсэн. Дараагийн Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн сайд “Фортуна” гэгддэг Н.Батбаяр Чингис, Самурай гэхчлэн олон бонд гаргахдаа Засгийн газрын баталгаатай болгож баахан шинэ өр, зээлүүд тавьж эхэлсэн. Ер нь бол төсвийг хэд хэдэн ууттай юм шиг болгоод явчихсан. Шулуухан хэлэхэд эндээс төсвийн хариуцлага, мөнгөний бодлогын нэгдмэл шинж чанар алдагдаж эхэлсэн. Хариуцлага, баланс алдагдаж, засгийн газрын баталгаатай болж тэгсэн мөртөө хүү нь нэмэгдэж 5-6 болж, өр зээлийн тэнцвэр алдагдсан гэсэн үг. Одоо нэг сайн зүйл нь төсөв, санхүү хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгож, энэ сургамж болж байна гэж харж байна.
Нөгөө талаас төлж шийдэх ёстой гэдгийг ойлгож байна. Тиймээс 5-6 хувийн хүүтэй авсан зээлийг урт хугацааны хоёр хувийн хүүтэй сая Азийн хөгжлийн банкны 20 жилийн хугацаатай зээлээр солино гэдэг бол санхүүгийн зөв бодлого. Бизнест ч гэсэн жилийн 20 хувийн хүүтэй арилжааны зээл авчихсан байтал хоёр хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл өгвөл дор нь солиод бүтцийн өөрчлөлт хийнэ биз дээ.
Улс орны хувьд мөн адилхан. Олон улсын банк санхүүгийн ОУВС, Азийн хөгжлийн сан зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг дэмжих, эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны мөнгө, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад сүүлийн 30 жилд байнга л дэмжлэг үзүүлж буй. Үүнийг бид зөв зохистой ашиглах ёстой. Харин өндөр үнэтэй, Чингис, Самурай гэхчлэн бонд босгоод буцаагаад төлөхөд хүндрэлтэй байх юм бол дарамт болоод хувирчхаж байгаа юм. Тиймээс энэ зээлийн ачааллыг бууруулаад хугацааг нь сунгаад, хүүг нь бууруулж байгаа явдлыг маш зөв шийдвэр гэж харж байна. Хоёрдугаарт, үнэхээрийн өндөр хүүтэй, цаг хугацаа нь тулсан зээлийг шийдэх ёстой. Хөгжлийн банкны зээлийг төлүүлэх ажлыг Засгийн газар, хууль хяналтын байгууллага бүх чиглэлээр хүчтэй анхаарал тавьж, зээлийн эргэн төлөлт эрчимжиж байна гэж харагдсан. Ер нь зээл авсан л бол эргэж төлөх ёстой шүү дээ.
С.БАТБОЛД:ТАВАН ТОЛГОЙН ЛИЦЕНЗИЙГ ГАДНЫн ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗАРЧИХААГҮЙ ТӨРДӨӨ ӨГСӨНД ЭХ ОРОНЧ ГЭДЭГ ҮГ ТОХИРЧ МАГАДГҮЙ
-Дараагийн сэдэв Таван толгойн орд газрын тухай яриа. Энэ ордын анхны эзэмшигч нь та. Лицензээ төрд шилжүүлсэн. Тухайн үед ард түмэндээ өгөв үү, Ардын намд өгөв үү гэдэг асуулт гарч л байсан. Одоо эргээд харахад анх таны бодож байсан тэр хэлбэр лүү явж чадсан уу?
-Таван толгойн асуудал надтай холбоотой явж ирсэн нэг түүхтэй. Би бодитой нэг баримт хэлье. Анх 1997 онд Австралийн BHB гэдэг компани Таван толгойн орд газрын лицензийг эзэмшиж байгаад тухайн үед нүүрсний үнэ тааруухан, дэд бүтцийн харилцаа хөгжөөгүй байх үед лицензийг буцааж өгөөд орхиод гарсан юм билээ. Тэр үед Монголын нэг компани лицензийг авсан байгаа юм. 1998 онд намайг “Алтай Трейдинг” компанийн захирал байхад тэр компани лицензийн төлбөр хүндрэл учруулаад байна. 80 мянган ам.долларын төлбөр гарах нь. Энэ төлбөрийг өгөөд, хувь эзэмшээч гэсэн санал тавьсан. Ингээд ирээдүйтэй төсөл байна гэж үзээд бараг 100 хувь эзэмшихээр тохиролцоо хийж, худалдаж авсан. Үүнээс хойш 2006 он хүртэл найман жил орд газрын лицензийн төлбөрийг төлж, лицензийг хадгалж ирсэн. Хоёрдугаарт, тухайн үед Орос, Хятадаас лицензээ зараач гэдэг санал, хүсэлт ирж байсан. Хэрэв зарчихсан бол дахиад л гадны хөрөнгө оруулагчид өгчихсөн болоод л явна. Бид зарахгүйгээр хадгалаад авчирсан.
-Тэр хугацаанд олборлолт хийгээгүй юу?
-Тэр хугацаанд ямар ч олборлолт хийгээгүй. Нэг хүрз ч нүүрс аваагүй. Зах зээл дээр нүүрсний үнэ ханш нэмэгдэхийг хүлээсэн. Техник эдийн засгийн үндэслэл, судалгааг нь сайжруулах ажил хийгдэж байсан. Болж өгвөл үндэсний компаниудаараа нийлээд хийчих юмсан гэсэн хүсэлтэйгээр тухайн үед 14-15 компани нийлсэн Энержи Ресурс гээд консорциумыг эхлүүлж байсан. Асар их хөрөнгө оруулалт, төрийн бодлогын том шийдвэр шаардагдаж байв. Нөгөө талаас асар их нөөцтэй, төр ард түмний баялаг юм гэсэн ойлголт нийгэмд явж байсан үед орд газрыг төрдөө өгье. Үүнийг нэг хувийн компани дийлэхгүй юм байна. Эдийн засгийн бүтээн байгуулалтыг ч барахгүй юм байна.
Улс төрийн асар том ачаалал үүсэх юм байна гээд төрд өгөх шийдвэрийг гаргаад лицензийг буцааж өгсөн. Түүх нь энэ. Өнөөдөр буцааж өгсөн компани маань Эрдэнэс Таван толгой болж, Монголын эдийн засгийн гол тулгуур болчихсон цар тахалтай үед олон асуудлыг шийдэж байна. Эдийн засгийн гол хөшүүрэг болсон том компанийг гадны хөрөнгө оруулагчид зарчихаагүй, хувьдаа баахан завшчихаагүй төрдөө өгсөн нь эх оронч гэдэг үг энэ тохиолдолд таарч байж магадгүй шүү.
Хоёрдугаарт, би Ерөнхий сайд болчихоод эргээд Таван толгой төсөлтэй нүүр тулж байгаа юм. Эдийн засгийн үр өгөөжтэй болгох асуудлыг таван улсын Засгийн газартай яриад олон улсын том төсөл хөтөлбөр болгож, хөрөнгийн зах зээл дээр гаргаад явъя гэсэн нь улс төрийн гацаанд орсон. Дараагийн шийдэл бол ард түмэн баялгийнхаа эзэн байх ёстой. Ард түмэн ногдол ашиг, хувьцаа авч байгаа байдлаар илэрхийлэгдэх ёстой гэж үзээд манай Засгийн газар 2012 оны эхээр 1072 хувьцаа гаргаад иргэддээ эзэмшүүлэх, хөрөнгө зах зээлийг хөгжүүлэх зэргээр асуудлуудыг шийдэж ирсэн.
-Танаас шууд асууя. Таван толгойг төрд өгөхдөө төрөөс та төлбөр авсан юм уу?
-Төрөөс би төлбөр аваагүй. Зарчим нь Таван толгойн лицензийг төрд өгөх ажил явахад компаниудын гаргасан зардал тухайлбал 1998 оноос хойших лицензийн төлбөр, техник эдийн засгийн үндэслэл хийлгэсэн зардал, нэмэлт, хайгуул өрөмдлөгийн зардал эхлээд нэг компани дээр явснаа сүүлдээ Энержи Ресурс консорциум гол хөдөлгөгч хүч нь болж байсан. Буцаагаад өгөх үед ямар асуудал үүссэн бэ гэвэл хуулийн дагуу энэ компаниудын гаргасан зардал буюу нөхөн төлбөр олгох шаардлагатай болж, тооцоод үзэхэд чамгүй мөнгө болж байсан.
Төсвөөс олгоход “ядарсан” төсөвт ачаалал болохоор байсан учраас тухайн үед Энержи Ресурс консорциумын бодлого нь тодорхой хэсгийг нь нүүрсээр төлбөрөө авъя гээд Ухаа худгийн орд газрын нүүрсний орд газрыг нөхөн төлбөрт тооцож аваад өөрсдөө үйлдвэрлэл явуулж уурхай болгоод гаргасан зардлаа олж авъя гэсэн тийм л тохироо төртэй хийгдээд Энержи Ресурс ХХК авсан. Энержи Ресурс ХХК-аас манай Алтай Холдинг компани гарахдаа бизнесийн зарчмаар өөрсдийн эзэмшиж байсан хувьцаагаа худалдаад татвараа төлөөд л гарсан. Төртэй бол харилцаа үүсгээгүй.
БИ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН БИШ
-Сү.Батболд гишүүн Таван толгойг төрд өгөхдөө их хэмжээний мөнгө авсан тэр мөнгөө л оффшорт хадгалчихсан байж байгаад баригдсан гэдэг асуудал яригддаг. Та тэр оффшортой яагаад холбогдчихсон юм бэ. Хариулт өгч болох уу?
-Би анх 1991 оноос Алтай трейдинг гэж компани байгуулаад анхны ажил амьдралын гараагаа бизнесээс эхлүүлсэн. Төрд өмнө нь цөөн хэдэн жил ажиллаж байгаад анхны хувийн компаниудаа байгуулсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр би бол төрөөс төрсөн тэрбумтан биш ээ. Би 10 жил бизнес хийж, тэр том компанийг үүсгэн байгуулж босгосон. Өнөөдөр тэр компани 3000 гаруй хүнийг ажлын байраар хангаад, улсын төсөвт 20-иод тэрбум төгрөгийн татвар хураамж төлж байна.
Шилдэг 100 гэдэгт нь хэд хэдэн компани шалгараад л явж байна. Товчхондоо бол ийм томоохон хэмжээний компанийг байгуулж өөрийгөө засчихсан, өрхөө засчихсан, төрөө засна гэж л улс төрд хөл тавьсан. Төрд орж ирснээсээ хойш Сү.Батболд Гадаад яамны сайд, Үйлдвэр худалдааны сайд байхдаа ЖДҮ-ээс зээл авчихсан байна, концесс, тендер авчихсан байна, Хөгжлийн банкнаас “хусчихсан” байна, янз бүрийн сангуудаас мөнгө завшчихсан байна гэдэг яриа бол байдаггүй шүү дээ. Би бол төрөөс төрсөн тэрбумтан биш ээ л гээд байгаа. Төр, төсвийн мөнгөнд хүрдэггүй. Төрийн мөнгө зарчмаараа л явах ёстой гэж боддог.
Том компаниудын хувьд ч тэр 2017 онд ашиг сонирхлын хууль батлагдахад сонгодог утгаараа нэлээд өргөжиж эхэлсэн. Тэрнээс өмнө 2004, 2005 онуудад гадаадад томоохон үндэсний компаниуд бүртгүүлсэн гэж л ойлгодог. Гадаад орчинд харилцдаг санхүүгийн болон бизнесийн компаниуд та бүхний нэрлээд байгаа оффшорт бүртгүүлэн худалдаа, бизнесийн чиглэлээр харилцсаар ирсэн. Намайг бизнестэй байх үед 2005 онд гадаадад миний хүүхдийн нэр дээр ч юм уу компанийн нэр дээр бүртгүүлсэн. Энэ бол бизнесийн л зарчим. Нээлттэй ил тод, нэр устайгаа байгаа. Нууж хаасан юм бол байхгүй. Гэтэл тэр мэдээллийг нууц материал гэж гаргаад л, өнөө цаг дээр авчраад л “нүдэж” өгч байгаа юм. Байр сав гээд л хэвлэлээр намайг “нүддэг” юм.
Манай хоёр дахь хүү Англи улсад 10 жил сурсан. Эхнэр хүүхдүүд ч тэнд байсан. Тэгэхдээ байр аваад, тэндээ амьдраад 10 жил болоод зараад ирсэн. Гэтэл тэр нөхцөл байдал дээр дөрөөлөөд л Лондонд үнэтэй хаус авсан гээд л. Бизнесийн харилцаатай байсан гадны хүнтэй ч авлига хээл хахуулийн харилцаа үүсгэсэн гэж мушгиад л кино шиг юм дэглээд гаргаад нүдчихээр амаргүй л юм билээ. Тиймээс бид үнэн мөнийг олуулахаар гадаад дотоодын шүүхээр яваад байгаа. Удахгүй байр байрандаа орно. Хүн ер нь лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? гэдэг шиг бизнесийнхээ мөнгөөр гадаадад байр авна уу? өөр бизнес хийнэ үү? тэр бол хувийн л асуудал. Хамгийн гол нь хуульдаа нийцүүлнэ. Ашиг сонирхлын хуулийн дагуу, улс төрчдөд тавигддаг шаардлагын дагуу хуульд нийцүүлэн явсаар ирсэн. Тиймээс энэ бүхэнд ямар нэгэн хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй гэж би хэлнэ. Шүүхээр бүх шийдвэр нь гарсны дараа би бүрэн эхээр нь тайлбар хийх болно. Улс төрийн хувьд хүний эрхийн хувьд ямар юм болоод өнгөрснийг удахгүй үнэнээр нь харах цаг ойртож байна.
-Нээлттэй ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 54 )
Энэ олон жил төрд суухдаа ямар ацаа хийж байсан юм одоол ухаан орж байга юм уу хайшаа юм
Сү шиг алсын хараатай, лидер түүнийг ЕС байснаас хойш гарч ирсэнгүй. Энэ улсын эдийн засаг ер өөдөлсөнгүй. Бүгд жалга довны үзэлтэй, дотооддоо тэмцэлдэхээс олигтой бодлого, чиглэл байсангүй
Бороогийн алт хаачсан бэ
Энэхүү Батболд гэгч бол хармааны хулгайчаас долоон дор, хоньний арьс нөмөрсөн чоно юм шүү. Энэ Батбилэг энэнтэй үхсэн баасаа хийж цагаа үрдэг байна аав. Нохой долоо гэж.
Новш чинь улс орныг самарч хаячих аад ичихгүй хуцан шив. Улс төрч нэртэй луйварчдын жүжиглэлт гэж
Монголыг минь тонон дээрэмдсэн 30 гэр бүлийн 1 шүү дээ!!!
Галч бацаанаа ядахнаа зайлуул
Худлаа яриад байхын оронд хулгайлсанаа буцааж өгөөд, галч өхньдаа аваад зайлаач.
Төрөөс зайлаад өг
Mongolchuudaa gej huurhii, ard tumnuusee hulgai hiij asar ih bayachihaad tohuu hiigeed suuj bdag, mingund guideg setguulch nertei heden buur bugsnii adal yavdaltai hun turhtei malnuud aa gej
ard tymnii mongoor toriig namiig hudaldaj yaj avdgiin tod jishee
Зсс энэ одоо юу вэ? Хулгайч хүн шүү дээ.
Eeh MANAN iin tom offorchin gyai bizdee ta ?? Oyun -erdene,Hurelsukh nar hamgiin hund ued ajillaj bga.Delhii dahin Covid geed yaaj 2,5 jil buh nefti,бензиний үнэ өсөж бүгд бараг 0 зогсолт хийж бсан шүү!харин та гуай бол С.Баяраас Монгол улсын засгийн газрыг бэлэгнд хүлээж аваад юу бүтээсэн вэ,тэо үед улс орноо өөд нь татсан уу? Утаа арилгасан уу?эмх цэгц тогтоосон уу ха ха ха,бусдыг шүүмжилээд гоё ярих бол хэн ч чадна
uhsen sharil ara daj meded uhele huure tolod suuhgui yuda.medrel hun heled aigan bsihuu. medrel huue medrle ain huure humus heljina chi boliod ogoo.medrela ain bolodoh doo.
medrel ain gej dbatad ehldeh dee .chini durgui emdrel huure ug chin uslere uhel huure shril boltol chin dabtaj held degelj yargal chi yaidn chi hoblod g9omdod yabad useree.
ingej bajar higed yaidn be.neg uslere huni muuhai doromjolj dairad.gutahin muhai gutalaa.
chini durgui ug uhel hure boltol chin dabtajj alsan yaidn chi uhsne hure held tolgoi chin nudej alsan chini uhsne huure nadas yu guidin.
medrel ain medele ain medrle ain.yadin be bi chni durgui ug uhtel chin held dabtaj helesen yaidn dabtaj heled uhtel chin tamlad yadin.chamiag alsan baiahad er tegd yadin
chi nehe uhtel uhel irdegui horboo yuga medhin be.yuga hidn be gej ireed.nad ruu dairla yu. bi aigaad yu.neeh medrel ain emdrle ain gej rieed dolignol.chi odoo neeh yu bolson uhtel jinger hure shasan salaabcha bee.
chi nehe huni ehener tv harad boobo majal sudag egluu.ain shulese uugal.chi yu jan be muu uhtel jinger uhed ogcohe.chi yunas bolod nadas neeh iluu ged bodsin bee.
medrel gej helher neeh nohoi shige ain medre ain medrel ain chi yuga nehed aiagad huzad bugshad sudin bee. ingetel usen yadjisan bol alad hajadah daa.
medrel ain medrle neg udaa emdrle gej helehr chi ain gej hariulah jsotoi yu.uhsende huzad hosho sudin.inge reket mongo nehed.
chi medrel ain medrel geher ain gej bosod irdeg biz dee.chi odoo nadas iluu yu bolsin be uhsne muu uhsne jingerte yudn anaidla nad huzdin.cham shige uhtel nadig ailgaj dielhgui bolson doo. chi neeh uhe huure iagl baigal mai ingej uhere dee uhered bulalaad ogoo.
chi neeh tomroh demil shuu neg udaa medrele geed helehd yuga medehegui baijiluu. aigad uhle yu.
medrel chi medrel chmaig medrel gej dudja yaidin bee.chini medrel ged uger chin gesgele chi yaidn.
huts. zail
эхлээд улсаас ард иргэдээс хулгайлсан идсэн ууссан хөрөнгөө төл дараа нь тэгээд худлаа ярьж наад жүжиг ээ тогло за
луувангаа ч ид лаагаа ч ид харин улсын хөрөнгийг үү ид. Энэ бол зөв засаглал.
Урьд өмнө ийм бодлого байсан юм уу? Үнэр нь байгаагүй шүү дээ. Бороо голд тэгээд тогтвортой хөгжил мөн үү, Тэр их алт хэдхэн жилийн дотор ард олны нүдэн дээр үгүй болж ” үзвээс үнс, харвааслхальс болсон явдал тогтвортой луйвар гэхээс тогтвортой хөгжил огт биш. Тэр үеэс эхлээд тогтвортой луйвар” Оюун толгой” энэ тэр эхлээд хүмүүс нь одоог хүртэл хариуцлага хүлээлгүй баяжсаар жаргасаар бас ”эндүүрч ”сургасаар.
Эхлээд идсэн ууснаа төлөөд улсынхаа өрийг төлчих....Тэгээд л дараа нь ард түмнээс хүндэтгэл хүссэн нь дээр байх ....
Хэн ч юу гэж сайхан ярьж болно!! Гол нь- хуний ес зуй шуу
Turiin zalgamj xalaa gedeg bol yax argagui unen. Manaiz shig neg n darch ireed urdaxaa uguisgedeg ginjin xelxeetei uls xoliin zaid xugjiluur uraldax tun xetsuu. Tiim boloxoor gaigui tur bgaa zasag l udaan togtoj bj l xugjinu
Тогтвортой хөгжлийн бодлого, зөв засаглалыг хулгайлсан хүн юу гэсэн бэ?
iim luibarchin nariig toroos zailuulsan tsagt mongol hogjin doo. iim hoguud 30 jil mongoliig tonon deeredej baijij eh oronoo zarj idlee dee.. hogiin novshiig haraas oi gutah yumaa...
hulgailsan ord mongoo tushaa chii uureed yvahgui 8asralt enen ter ch geh shig baahan golog tejeetsen
Урд нь өөрсдөө буруу засаглаж байжээ дээ янз
За хуц уль зайл
ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗАР , ЕРӨНХИЙЛӨГЧ , УИХ-н НЭЛЭЭН ХЭДЭН ГИШҮҮН ЭНЭ ХҮНИЙ МЭДЛИЙХ. БҮГДИЙГ НЬ ХАХУУЛДАЖ ӨРИЙЙН БОЛГОСОН
Олон улсын байгууллагаас монголын Сү Батболд авлига авсан,их хэмжээний мөнгөн хадгаламж нь гаднын банкуудад байна, үл хөдлөх хөрөнгөнийх нь байршлуудыг зарлачихсан шүү дээ..Ийм хүнийг төрд байлгах нь бүү хэл өдийд хуулийн дагуу ял оноох ёстой юм бишүү...
Магадгүй буруу цаг үедээ амьдарсан хүн байх. Нийгэм арай өөр байсан бол энэ хүнийг Монгол улс илүү ашиглаж хамтдаа ахих л байсан байхдаа гэж боддог.
Сэтгэгдэлүүд харахад манай олон нийт ямар ч шүүлтүүр цэнзүргүй пээсбүүкд тархиа базуулдаг, боловсролгүй нь харагдах юмдаа.
Энэ хүнийг сүүлийн үед их гүтгэж байгаа харагддагдаа. Цаг хугацаа харуулна биз ээ. Энэ улс нь ашиглаж чадвал хэрэгтэй толгой байгаадаа
Сү шиг алсын хараатай, лидер түүнийг ЕС байснаас хойш гарч ирсэнгүй. Энэ улсын эдийн засаг ер өөдөлсөнгүй. Бүгд жалга довны үзэлтэй, дотооддоо тэмцэлдэхээс олигтой бодлого, чиглэл байсангүй
Tavan tolgoig zalgiaguid ni talarhuushtai. Hen hunees garahgui zan daa. Uuruu chadahgui, uruuliig hurgehgui mudakuud ch mongoloor duuren shuu. Bas neg oyu tolgoi bolgochoogui sain l er yum.
Нүүр нь шир болчихсон ичгүүргүй новш, яаж зөв бодлого, тогтвортой хөгжил яриад сууж чадаж байнаа. Биднийг доромжлоод байгаа юмуу хаашаа юм.
Уул нь энэ мэтийн авлигачдыг устгах цэвэрлэх тогтолцоо л алга бнлдаа
chingis zojid buudliig shaatsaad kutsaad bgaa mal ve?
Бас л айхтар толгой юмаа. Хүн таньдаг, хүниы үг авдаг ховорхон улс төрч байгаа юм даа. Мундаг зөвлөхүүдтэй ЕС л дөө. Эдийн засгийн зөвлөх нь Хашчулуун багш байсан санаж байна. Том зургаар нь олон улсын түвшинд асуудлаа хардаг ийм удирдагчид манайд олон болоосой.
Сү, Мие нар Монгол улсыг хөгжүүлнэ гнэвэл нар баруунаас гарч, намгийн мэлхий нисдэг болох байлгүй. Иймэрхүү хог шаарууд УИХ гишүүн болоод байдаг нь л Монголын эмгэнэл юм даа.
дэлхий нийт өөрийг чинь ОУ ын хэмжээний авилгалчаар нотлоод байхад зөв бодлого,тогтвортой хөгжил яриад биднийг тавлаад сууж бдаг... танд МУын хууль огт үйлчлэхгүй байхад балдуушныхан тогтвортой хөгжлийн зөв бодлого гэж байхавдээ
МОНГОЛД 1 - Ч ЛИДЕР АЛГА ДАА.....................
Su-giin uyd Mongoliin ediin zasag usrengui hugjij baisan n bol uneen.
Ажил хийдэг хүний яриа шал өөр шүү хов жив хөөцөлдөөд байхгүй
ТЭР ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ АМЖИЛТ НЬ ЧИНИЙ САЙНЫХ БИШ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙН ҮЕИЙН ҮНИЙН ӨСӨЛТ ТҮР ЗУУРЫН ҮЗЭГДЛЭЭС ШУУД ХАМААРСАН ЮМ ШҮҮДЭЭ ӨӨРИЙГӨӨ ХИЙСВЭРЭЭР БҮҮ МАГТ