Б.Жавхлан: Дизель түлшний гаалийн татварыг тэглэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.07.20/ ээлжит хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдааны гол хэлэлцсэн асуудлуудыг салбарын сайд нар танилцууллаа.


Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын улиралд хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10,000 тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө.

Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр, савлагаатай байгаа энэ үед дотоодын зах зээл дээрх шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд, тодорхой хугацаанд бууруулах, шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг аль болох бага байлгах зорилгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө.

Хэмжээний хувьд 500-600 төгрөгөөр хямд буюу нэг литр дизель түлшийг 3,400 орчим төгрөгийн үнэтэй байлгах зохицуулах, шийдвэрийг гаргалаа.

Өөрөөр хэлбэл, дотоодын ургац хураалтын үед шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийнэ. Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэх арга хэмжээ авна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top